Монгол эрчүүд эрхтэн томруулах мэс ажилбарт, мөнгө хайрлалгүй дугаарлах болжээ

Монгол эрчүүд зургаан сая вонн төлж бэлэг  эрхтэний мэс ажилд дугаарлаж байна“Бурханы бүтээлд ч гэсэн бяцхан засвар хэрэгтэй” гэсэн үг бий. Сүүлийн үед гоо сайхны мэс ажилбар монголд хүчээ авч, охид хүүхнүүд нүдэндээ давхраа суулгуулж, арьсаа татуулж, уруул хамраа янзлуулж, мэс засалчдын хүчээр “дахин төрдөг” болоод байгаа. Дан ганц охид хүүхнүүд ч бус эрчүүд ч  бас гоо сайхны хагалгааг тун их сонирхдог болсон. Ерөнхий сайд асан М.Энхсайхан, УИХ-ын гишүүн Н.Батцэрэг нар нүдэндээ давхраа хийлгэж, унжсан арьсаа татуулсан нь олон эрчүүдэд зориг нэмж, сорив арилгуулж, арьс нөхүүлэхээс эхлээд хамар уруул, чихэндээ гоо сайхны мэс ажилбар хийлгэх хүмүүс олширсон. Харин сүүлийн үед эрчүүдийн анхаарлыг хамгийн ихээр татаж байгаа зүйл бол бэлэг эрхтэн томруулах, уртасгах мэс ажилбар гэнэ. Монголд энэ төрлийн мэс ажилбарыг “Тод каннам” нэртэй Солонгосын хөрөнгө оруулалттай гоо сайхны мэс заслын эмнэлэгт хийж эхэлжээ. Эрэгтэйчүүдийн мөрөөдлийг биелүүлэх энэ мэс ажилбарыг Солонгос улсад эрэгтэйчүүдийн бэлэг эрхтэний пластик мэс заслыг анхлан үндэслэгчдийн нэг ба “АНУ-ын бэлэг эрхтэний пластик мэс засалч эмч нарын академ”, Европын холбооны “Эрэгтэйчүүдийн бэлэг эрхтэний мэс заслын академ”-ийн албан ёсны гишүүн бөгөөд энэхүү салбартаа дэлхийн түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн эмч ирж хийдэг гэсэн мэдээллийг тус эмнэлгээс өгч байгаа юм. 

Тус эмнэлэг эрэгтэйчүүдэд үзүүлэх энэ үйлчилгээгээ эрэгтэйчүүдийн бэлгийн гоо сайхны мэс заслууд гэж нэрлэжээ. Бэлэг эрхтэн томруулах мэс засалд  шодойг нийтэд нь бүдүүрүүлэх мэс засал, уртасгах мэс засал ба тээрхий буюу шодойн толгой хэсгийг томруулах гэсэн үндсэн гурван төрлийн мэс заслыг багтаан ойлгож болох гэнэ. Бэлэг эрхтэн томруулах хагалгаан нь орлуулагч эдийг шодойн эх бие хэсэгт хийж өгөх замаар хэлбэр хэмжээний хувьд томруулж, бүдүүн болгодог аж. Шодойг бүдүүн болгох мэс засалд тухайн хүний өөрийнх нь арьс мах болон өөх, сэбиоюү/тариа/, юүнипэд зэрэг хиймэл орлуулагч эдүүдийг ашиглаж байгаа аж. Өөрийнх нь арьс ба махыг ашиглан шодойнд суулгах аргын хувьд суулгах махыг өгзөгний хэсгээс авдаг юм байна… цааш нь

Санал болгох мэдээ

Ясүхиро Ямашита: Олимпийн наадмаа амжилттай зохион байгуулж, дэлхий дахинаа хүч чадлаа илтгэн харуулна

“TОКИО-2020” Зуны XXXII олимпийн наадам нээгдэхэд яг 6 сарын хугацаа үлдлээ. Үүнтэй холбогдуулан Японы үндэсний …