Өнгөрсөн тойрогт заналт өрсөлдөгч Манчэстэр юнайтэдийг бахдалтайгаар буулган авсан Ливэрпүүлийг энэ тойрогт Уэльсийн Кардифф сити хүлээж байгаа билээ. Уг тоглолтын өмнө Улаануудын дасгалжуулагч Брэндан Рожэрс дараахи мэдээллийг хийсэн байна.
“Одоо бидний анхаарлын төвд зөвхөн Кардифф л байна. Өөр юуны ч талаар бид бодохгүй байгаа.
Олд Траффордоос бид сайхан үр дүнтэй буцсан, сайн тоглолтыг ч үзүүлсэн. Гэхдээ бидний хэн нь ч тайтлын талаар яриагүй байна. Дараагийн тоглолт бидэнд бүхнээс чухал. Яагаад гэвэл бид бүгд энэ тоглолтыг маш хүнд болно гэдгийг мэдэж байгаа. Яг үүн дээр л багийн бүх тоглогчид болон дасгалжуулагчдын алба хамаг анхаарлаа хандуулаад байна” гэжээ.
1990 оноос хойшхи анхны Премьер Лигийн цомыг хүртэхэд хэдэн оноо авахад хангалттай бол хэмээн нэгэн сурвалжлагч түүнээс асуухад:
“Миний бодлоор хэвлэлийн төлөөлөгчид та нар надаас ч илүүтэйгээр энэ талаар бодож байгаа байх. Та бүгдийн ажил үр дүн, анализ дээр үндэслэгддэг гэдэг ойлгомжтой ч миний хувьд бол дараагийн тоглолтоос цаадахыг хэзээ ч хардаггүй.
Энэ арга барил та нарын хувьд уйтгартай санагдаж байж болох ч энэ бол миний л баримталж ирсэн, баримталж байгаа мөн цаашид ч баримтлах зарчим юм. Ирэх долоо хоногийн Лхагва гарагт бид Сандерландтай тулах болно.
Гэхдээ одоо энд үүнийг ярих боломжгүй, учир нь энэ амралтын өдрүүдэд бид том зочлон тоглолтыг хийх болно. Яг одоогийн байдлаар бид хагассайны тоглолтыг л бодож байна” хэмээн ярьжээ.
Б.Тодруул ливерпүүлфс.мн