Геологийн хайгуулд 10 тэрбум төгрөг зарцуулна

f857b219595fad44bigлого«Монголын геологи хайгуул-2014» чуулга уулзалт өчигдөр эхэллээ. Чуулганаар геологийн салбарт тулгамдсан асуудлыг хэлэлцэх, төрийн байгууллага бодлогоо танилцуулах, түүнд геологчдын санал бодлыг тусгахаас гадна геологийн ажлуудын үр дүнг танилцуулж байна. Геологчдын зүгээс төрөөс энэ салбарт зарцуулж буй мөнгөний хэмжээг нэмэгдүүлэх талаар өмнөх жилүүдэд хөнддөг байсан. Энэ дагуу өнгөрсөн жил 7.3 тэрбум төгрөгийн төсөвт ажил гүйцэтгэсэн бол 2014 онд 10 тэрбум төгрөг зарцуулахаар төсөвлөөд байгаа аж. Мөн энэ онд багтаан ашигт малтмалын ордын нөөц, баялгийг тайлагнах систем, ангиллыг боловсронгуй болгох зорилтын хүрээнд олон улсын CRIRSCO байгуулагын гишүүнээр албан ёсоор элсэх бэлтгэл ажил үндсэндээ хангагдаад байгааг холбогдох албаныхан мэдээллээ.

Харин хувийн хөрөнгө оруулалтаар гүйцэтгэж байгаа ашигт малтмалын геологи, хайгуулын ажлын дүнд өнгөрсөн жилийн байдлаар холимог металл 16.950 тонн, алт 11 тонн, зэс 260 мянган тонн, мөнгө 64 тонн, цайр 137 мянган тонн, нүүрс 1.7 тэрбум тонн, хайлуур жонш 1.1 сая тонн, шохойн чулуу 285 сая тонн, гөлтгөнө 2.4 сая m3, элс-хайрга-шавар 11 сая шоо метрээр тус тус нөөц нь нэмэгдсэн байна.

«Монголын геологи хайгуул-2014» чуулга уулзалтад Уул уурхайн сайд Д.Ганхуяг оролцсон бөгөөд тэрбээр «Төрөөс эрдэс баялгийн салбарт 2025 он хүртэл баримтлах бодлогод төр хувийн хэвшлийн түншлэл, хууль эрх зүйн тогтвортой байдал, байгаль
орчны хамгаалал, орон нутгийн иргэдтэй харьцах харилцаа, эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн үйл ажиллагааг олон улсын жишигт хүргэх, Монголын Геологийн албыг байгуулах зэрэг тулгамдсан олон асуудлыг зохицуулахаар тусгаж, энэ салбарт хөрөнгө оруулалт татах, урт хугацаанд тогтвортой хөгжих, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, нэр хүндийг дээшлүүлэх зорилтуудыг багтаасан түүхэн чухал ач холбогдолтой баримт бичиг болсон» гэдгийг чуулганд оролцсон мэргэжилтнүүдэд дуулгасан.

Санал болгох мэдээ

“Эрдэнэс Тавантолгой” ХК-д онцгой дэглэм тогтоолоо

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагааг Засгийн газрын хяналтад …