Какурюү М.Ананд Хакухо М.Даваажаргалын хамт Хару башёг тэргүүлж эхэллээ

gЯпоны мэргэжлийн сумо бөхийн Хару башёгийн 13 дахь өдрийн барилдаанд Их аварга Хакухо М.Даваажаргал озэки Котошёгикүд, ёкозуна Харумафүжи Д.Бямбадорж сэкивакэ Гоэйдод өвдөг шороодлоо. Харин ёкозуна цолны болзол сонсоод буй озэки Какурюү М.Ананд озэки Кисэносатог давж, 12 даваа, нэг унаатайгаар Их аварга Хакухо М.Даваажаргалын хамт Хару башёг тэргүүлж эхэллээ. Ёкозуна Харумафүжи Д.Бямдоржийн хувьд 11 даваа, хоёр унаатайгаар тэргүүлэгчдийг нэхэж байгаа юм. Ийнхүү Хару башёгийн түрүү бөхийн төлөөх өрсөлдөөн улам ширүүслээ.

Маргааш буюу Хару башёгийн 14 дэх өдрийн барилдаанд Их аварга Хакухо М.Даваажаргал озэки Какурюү М.Ананд нар барилдана. Ёкозуна Харумафүжи Д.Бямбадорж өнөөдрийн барилдаанд Их аваргыг өвдөг шороодуулсан озэки Котошёгикүтэй барилдах юм.

ньюс.мн

Санал болгох мэдээ

Л.Энхбаяр, Л.Отгонбаатар нар “АЛТАН ОД” одон хүртлээ

МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн шийдвэрээр Монголын чөлөөт бөхийн холбооны удирдах зөвлөлийн гишүүн Л.Энхбаяр болон Монголын таеквондогийн …