МУҮСХ-оос мэдээллэж буйгаар 2014 оны 3-р сарын 19-ний байдлаар хүнсний гол нэрийн барааны үнийг өмнөх сарын дундаж үнэтэй харьцуулахад 3.4 хувь, өмнөх 7 хоногийнхоос 0.2 хувиар өссөн байна.
Махны дундаж үнэ: 2014 оны 3-р сарын 19-ний байдлаар хонины ястай махны үнэ өмнөх сарынхаас 7.0 хувь, үхрийн ястай мах 9.1 хувь, үхрийн цул мах 4.4 хувь, адууны мах 1.2 хувь, ямааны мах 3.9 хувиар өссөн байна. Өмнөх 7 хоногийнхоос хонины ястай махны үнэ 0.6 хувь, үхрийн ястай мах 0.4 хувь, үхрийн цул мах 0.5 хувиар өсч, адууны мах, ямааны махны үнэ өөрчлөлтгүй байна.
2014 оны 3-р сарын 19-ний байдлаар 1 кг хонины /ястай/ мах дунджаар 7145 төгрөг, үхрийн /ястай/ мах 8480 төгрөг, үхрийн цул мах 10040 төгрөг, адууны мах 6550 төгрөг, ямааны мах 5775 төгрөгийн үнэтэй байв.
Гурилын үнэ: 2014 оны 3-р сарын 19-ний байдлаар дээдийн дээд зэргийн савласан гурилын үнэ өмнөх сарынхаас 1.2 хувь, дээд зэргийн савласан гурил 0.9 хувиар өсч, 2-р зэргийн гурилын үнэ 0.4 хувиар буурч, 1-р зэргийн задгай гурилын үнэ өөрчлөлтгүй байна. Өмнөх 7 хоногийнхоос дээрх төрлийн гурилын үнэ өөрчлөлтгүй байлаа.
Будаа, элсэн чихрийн дундаж үнэ: 2014 оны 3-р сарын 19-ний байдлаар элсэн чихрийн үнэ өмнөх сарынхаас болон өмнөх 7 хоногийнхоос өөрчлөлтгүй байна.
Цагаан будааны үнэ өмнөх сарынхаас 0.3 хувиар өсч, өмнөх 7 хоногийнхоос өөрчлөлтгүй байна.
Төмс, хүнсний ногооны дундаж үнэ: 2014 оны 3-р сарын 19-ний байдлаар төмс, хүнсний ногооны үнийг өмнөх сарын дундаж үнэтэй харьцуулахад манжин 0.3 хувь, байцаа 2.0 хувь, сонгино 2.3 хувь, лууван 4.2 хувь, төмс 6.0 хувиар өссөн байна.
Өмнөх 7 хоногийнхоос төмс, хүнсний ногооны үнэ өөрчлөлтгүй байна.
Сүү, өндөг, ургамлын болон цөцгийн тосны дундаж үнэ: 2014 оны 3-р сарын 19-ний байдлаар өмнөх сарынхаас савласан /1 литрийн/ сүүний үнэ 4.0 хувь, “Элекстер” /0.5 л/ савласан сүүний үнэ 2.3 хувиар өсч, задгай сүүний үнэ өөрчлөлтгүй, өмнөх 7 хоногийнхоос савласан /1 литрийн/ сүүний үнэ 0.7 хувиар буурч, бусад төрлийн сүүний үнэ өөрчлөлтгүй байна. Ургамлын тос, цөцгийн тосны үнэ өмнөх сарынхаас болон өмнөх 7 хоногийнхоос өөрчлөлтгүй байна.
Өндөгний үнэ өмнөх сарынхаас 0.3 хувиар буурч, өмнөх 7 хоногийнхоос өөрчлөлтгүй байна.