Харагчин могой өдөр

mogoiАргын тооллын 3 сарын 23-ны ням гараг,  Билгийн тооллын  хаврын дунд улаагчин туулай бага сарын шинийн 22-ны адьяа гараг, гар одтой, 8 цагаан мэнгэтэй, үхэхийн барилдлагатай харагчин могой өдөр.

Өдрийн наран 6:58  цагт мандан, 19:02 цагт жаргана. Тухайн өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, сан тавиулах, угаал үйлдэх, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, гэр бүрэхэд сайн. Ургаа мод таслах, газрын ам нээх, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олдоно гэж дорнын зурхайд өгүүлжээ.

Ugluu-logo1722

 

Санал болгох мэдээ

Зурхай:Үс засуулахад сайн өдөр

Аргын тооллын 2024 оны дөрөвдүгээр сарын 01. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны “Хилэнт эх” …