Сумогийн 71 дэх аваргын болзол биелэгдлээ

Японы мэргэжлийн  сумогийн  3 сарын тэмцээнд  барилдаанд 14 даваа, 1 унаатайгаар урамтай сахан барилдаж түрүүлэн Японы эзэн хааны цомыг  Какүрюү Ананд хүртлээ. Сумогийн холбооноос түүнийг энэ сард 13 ба түүнээс дээш давсан тохиолдолд ёкозуна цол олгох асуудлыг хэлэлцэнэ гэсэн шийдвэр гаргасан  бол Какүрюү Ананд энэ болзолыг бүрэн биелүүлж  Их сумогийн дээд зиндааны  барилдаанд түрүүллээ. Ийнхүү их  сумод барилдсан   Монголчуудын дундаас 4 дэх аварга төрлөө.   Японы  Их сумогийн Ёкозуна  Какүрюү буюу  Монгол улсын Сүхбаатар аймгийн уугуул Мангалжавын Ананддаа нийт уншигчдийнхаа нэрийн өмнөөс халуун баяр хүргэе. Ёкозуны  Хакухо, ёкозуна Харамафүжи нар тус  бүр 12-3 унаатайгаар энэ сарын тэмцээнээ дуусгалаа.

43956c5435ce6917original BjZk2QRCIAAVkh_ BjZkc6rCIAAU9_N
Ugluu-logo1722

 

Санал болгох мэдээ

Х.Нямбаатар: Хүүхэд, залуучуудын театр орчимд спортын цогцолбор, тусгай сургууль байгуулна

Хүүхэд залуучуудын театр өнөөдөр Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн Д.Батбаярын “Хайрыг хайрла” уянгын драмын жүжгээр …