МСБХ-ны шинэ тэргүүнээр Б.Тамир сонгогджээ

download (1)Өнгөрөгч амралтын өдөр Монголын Сагсан бөмбөгийн холбоо /МСБХ/-ны ээлжит чуулган болж, шинэ тэргүүн болоод удирдах зөвлөлийн гишүүд, цаашдын үйл ажиллагаагаа тодрхойлжээ. Учир нь тус холбооны тэргүүн асан Ч.Ганхуяг өөрийн хүсэлтээр албан тушаалаасаа татгалзаад байсан юм.

МСБХ-ны ерөнхийлөгчид УИХ-ын гишүүн, ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ, МСБХ-ны удирдах зөвлөлийн гишүүн Б.Тамир нар өрсөлдөж, 68 хувийн саналаар Б.Тамир сонгогдсон байна. Харин удирдах зөвлөлийн гишүүдээр Ж.Чинзориг (“Миллхаус” компанийн гүйцэтгэх захирал), Ц.Шаравжамц (МУГТ), С.Болорсайхан (Витафит компанийн захирал), С.Эрдэнэ (УИХ-ын гишүүн, ХАХНХ-ын сайд), Б.Гантөмөр (“MCS Coca Cola” ХХК-ийн захирал) болон тамирчдаас бүрдсэн 21 хүнийг  томилжээ.

Ugluu-logo1722

Санал болгох мэдээ

Сар шинийн баярыг угтсан “Амар байна уу” үзэсгэлэн худалдаанд ЖДҮ эрхлэгчдийн борлуулалт нэмэгдэж байна

Сар шинийн баярыг угтан “Амар байна уу 2026” үзэсгэлэн худалдаа энэ сарын 17-ныг хүртэл “Их …