Долоо хоногт 168 сая төгрөгийн хувьцаа арилжаалжээ

1gc9rclkl9akvlcf8bd4q27kl9Монголын хөрөнгийн бирж өнгөрсөн долоо хоногт буюу энэ сарын 17-21-ний өдрүүдэд нийт таван удаагийн арилжаа зохион байгуулж, 49 ХК-ийн 145938 ширхэг хувьцааг 168 сая 589 мянга 85.15 төгрөгөөр арилжаалсан байна. Нийт 304 хэлцэл хийгджээ. Долоо хоногийн сүүлчээр хөрөнгийн биржийн Топ-20 индекс 16541.05 нэгжид хүрсэн нь өмнөх долоо хоногийн дүнтэй харьцуулахад 1.12 хувиар буурсан үзүүлэлт байв.

Өнгөрсөн долоо хоногт тоо ширхэгээр “УИД” ХК-ийн хувьцаа /37441 ш/ идэвхтэй арилжигдсан бол үнийн дүнгээр “Эрээнцав” ХК-ийн хувьцаа /41,481,800 төг/ идэвхтэй арилжигджээ. Долоо хоногийн дүнгээр “Арилжаа импекс” ХК-ийн хувьцааны ханш хамгийн ихээр буюу 32.25 хувиар өслөө. Харин хамгийн бууралттай хувьцаагаар “Гутал” ХК-ийн үнэт цаас /-12.70%/тодорсон байна. Хөрөнгийн зах зээлийн нийт үнэлгээ нэг их наяд 665 тэрбум 499 сая 892 мянга 341 төгрөг болжээ.

Д.Амар

Ugluu-logo1722

Санал болгох мэдээ

Татвар төлөгчдөд зөвлөн туслах, дэмжих үйлчилгээ үзүүлнэ

2025 оны арванхоёрдугаар сарын 24-нд болсон Засгийн газрын ээлжит хуралдаанаар Татвар төлөгчдөд зөвлөн туслах үйлчилгээ …