679500 төгрөгийн үнэ бүхий архийг устгалд оруулав

Архи согтууруулах ундаанд  одоогоос хэдэн сарын өмнө Улаанбаатар хотод хүн хордож нас барсантай холбогдуулан МХЕГ-н даргын тушаал гарч аймгуудын МХГ-т өгсөн үүрэг чиглэлийн дагуу Ховд аймгийн МХГ-аас архи согтууруулах ундаа борлуулдаг зөвшөөрөлтөй болон зөвшөөрөлгүй дэлгүүрүүдээр явж хяналт шалгалт хийхэд дараах зөрчил илэрлээ.

Үүнд: Гарал үүсэл нь тодорхойгүй Нутгийн хишиг архи, Их монгол архи, хориглосон хятад бүтээгдэхүүн зэрэг нийт 679500 төгрөгний мөнгөн дүн бүхий эд хөрөнгийг Ховд аймгийн Жаргалант сумын устгалын комисстой хамтран устгалд орууллаа. Дээрх устгагдсан Нутгийн хишиг архи нь Ховдын брэнд гэсэн утга бүхий ууттай саванд савлагдсан байсан бөгөөд бэлэг дурсгалын журмаар зах зээлд зарагдаж байсан байна гэж аймгийн МХГ-ын хэвлэл мэдээллийн ажилтан П.Гантөмөр мэдээллээ.

www.khovd.gov.mn

Санал болгох мэдээ

С.Батжаргал: Орхон аймаг наадам тэмдэглэх төсвийг ковидийн эмчилгээнд зарцуулна

Орхон аймгийн баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлэхэд нийт 300 сая төгрөгийг төсөвлөсөн. Ковидын нөхцөл байдал хүнд …