Хүүхдийн үндэсний дуулалт жүжгийн өдрүүд болно

Монголын ирээдүй болсон хүүхэд багачуудынхаа урлаг гоо зүйн боловсролыг нэмэгдүүлэх, үндэсний урлагаа дэмжих, түүгээр бахархан, өвлүүлэн хөгжүүлэх, төрөөс баримтлаж буй соёлын бодлогыг хэрэгжүүлэх зорилгоор ХҮҮХДИЙН ҮНДЭСНИЙ ДУУЛАЛТ ЖҮЖГИЙН ӨДРҮҮДИЙГ 4 сарын 11-15 хооронд ҮДБЭЧуулга дээр  зохион байгуулж байна.

Цуутын цагаагч гүү монгол ардын үлгэрээс сэдэвлэсэн, адал явдалт, сургамжит түүхийг өгүүлсэн “ЭРХ ЦАГААН УНАГА” хүүхдийн дуулалт жүжгийг 4 сарын 11-14 ны өдрүүдийн 11:00, 13:00-н цагуудаас, Зөрүүд, бардам, их зантай  Эрх цэнхэр ишигний хөгжилтэй түүх адал явдлыг өгүүлсэн “ИШИГ ХӨӨРХӨН НЭР”  хүүхдийн дуулалт жүжгийг 4-р сарын 15-ны 11:00, 13:00-с цагуудаас тоглоно.

Байгаль эх дэлхийгээ хайрлах, өв соёлоо хадгалан хамгаалах, эцэг эх болон ахмадынхаа сургаалыг даган мөрдөж хүмүүжилтэй, эх орноо гэсэн сэтгэлтэй МОНГОЛ ИРГЭН болж төлөвшихөд нь чиглэсэн утга агууламжтай 150 гаруй уран бүтээлчид оролцсон энэхүү хүүхдийн дуулалт жүжгүүдээ 3-13 насны хүүхэд багачууддаа зориулан тоглох гэж байна.

Та бүхнийг аавын хайртай алдрай үрстэйгээ, ээжийн хайртай энхрий багачуудтайгаа хүүхдийн үндэсний дуулалт жүжгийн өдрүүдэд урьж байна.

ЭХ ҮРСИЙН НАНДИН ХОЛБОО

ЭХ НУТГАА ХАЙРЛАХ ЧИН СЭТГЭЛ

ЭЦЭГ ӨВГӨДИЙН НАНДИН СУРГААЛЬ

МОНГОЛ ХҮҮХЭД БҮРТ ӨВЛӨГДӨХ БОЛТУГАЙ.

ЗАХИАЛГА АВАХ УТАС:  99052944,88023954, 96655946, 89066064

Ugluu-logo1722

Санал болгох мэдээ

Уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр хүн” үзэсгэлэн дэлгэгдлээ

“Мөнгөн мод 2023” наадмын  шилдэг дүрслэх урлагийн бүтээлийн шагнал хүртсэн уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр …