Манай хоккейчид “Сhallenge Cup 2014”-өөс хүрэл медаль хүртлээ

Азийн хоккейн холбооноос Арабын Нэгдсэн Эмират улсад зохион байгуулсан “Сhallenge Cup 2014” тэмцээнд манай хоккейн баг тамирчид амжилттай оролцож, хүрэл медаль хүртжээ.

Тэмцээн гуравдугаар сарын 16-22-ны өдрүүдэд АНЭУ-ын Абу Даби хотноо болсон бөгөөд Монголын шигшээ баг эхний тоглолтоо өнгөрсөн жилийн аварга Тайваны багтай хийж 3-10 харьцаагаар ялагдаж, хоёр дахь тоглолтоо Хонконгийн багийг (9:2), Тайланд (8:2), Кувейт(3:1) шигшээг тус тус ялсан юм.

Ингээд өчигдөр шөнө 00:00 цагт Эмиратын багтай мөнгөн медалийн төлөө тоглосон боловч талбайн эздэд 3:1 харьцаагаар хожигдож, гуравдугаар байрт шалгарчээ.

Дашрамд дурьдахад, тэмцээний тэргүүн байрт Тайваний шигшээ баг, хоёрдугаар байрт АНЭУ-ын шигшээ тус тус шалгарсан байна.

Ugluu-logo1722

Санал болгох мэдээ

Пара пауэрлифтингийн ДАШТ-д Хөдөлмөрийн баатар Э.Содномпилжээ, ОУХМ Д.Жигмэд нар өрсөлдөнө

Египет улсын Каир хотод пара пауэрлифтингийн залуучууд, насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн аравдугаар сарын …