Оюутны таеквондогийн УАШТ болно

Taekwondo-300x199Монголын Оюутны Таеквондогийн холбооны анхдугаар улсын аварга шалгаруулах тэмцээн  энэ сарын  29, 30 –ны өдрүүдэд МҮЭСТО-ны  спорт зааланд болох гэж байна. Тэмцээнд урьдчилсан байдлаар ШУТИС, ХААИС, БХИС, ДХИС, ҮБТДС, МУБИС,ЭМШУИС,  ХҮРЭЭ, УБДС,  зэрэг 15 гаруй их, дээд сургуулийн баг тамирчид оролцохоор мэдүүлгээ өгөөд байна. Тэмцээний ялагчид БНХАУ-ын Хөх хотод зохиогдох Оюутны Дэлхийн Аварга Шалгаруулах  тэмцээнд оролцох эрхтэй болох юм.

Нэмэлт мэдээлэл дуулгахад оюутны таеквондогийн холбоо байгуулагдсан цагаасаа хойш оюутны шигшээ багийн тамирчдаа сонгон шалгаруулах сорил тэмцээнээ хийж,  шигшээ багаа бүрдүүлж, бэлтгэл сургуулилтаа тогтмол хийсээр байна. Тамирчид маань Олон улсын  анхны тэмцээн болох 2013 оны 11 сард  БНСУ –д зохион байгуулагдсан Азийн 27 орны 400 гаруй тамирчид оролцсон IV удаагийн Оюутны азийн аварга шалгаруулах тэмцээнээс   4 алтан медаль,  3 мөнгөн медаль, 2 хүрэл медаль, хүртсэн амжилт үзүүлсэн юм. Мөн багийн тулааны төрөлд  Дэлхийн таеквондогийн спортоор тэргүүлэгч,  тэмцээнийг зохион байгуулагч эзэн орны багийг буулган авч Аваргын алтан медалийг хүртэж багийн нийт дүнгээр Монгол улс II байранд орсон юм. Монголын Оюутны Таеквондогийн холбооны тухай товч танилцуулбал 2013 оны 3 сард байгуулагдсан. Оюутан залуусын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, таеквондогийн спортыг Монгол орондоо сурталчилан таниулах,  тив дэлхий, олимпийн медальтан төрүүлэх зорилготой төрийн бус байгууллага юм. Холбооны Ерөнхийлөгчөөр  ОУХМ Ж.Алдарбаяр, Дэд ерөнхийлөгчөөр спортын мастер Б.Цэнгэл, Ерөнхий нарийн бичгийн даргаар спортын мастер О.Хос-Эрдэнэ, Дасгалжуулагчаар спортын мастер Г.Төрмөнх,  БНСУ –н иргэн Дэлхийн аварга Хо Ин Ён, Шүүгчдийн зөвлөлийн дарга болон шүүгчдээр ОУХМ Олон улсын шүүгч Б.Туяасайхан,  ОУХМ Эрдэнэбат ,  ТУЗ –н гишүүдээр    ОУХМ Н.Эрдэнэбаатар, ОУХМ Д.Лхагвадорж, спортын мастер н.Монголхүү,   У.Түвшинсанаа нар ажилладаг юм байна.

У.Болор

Ugluu-logo1722

Санал болгох мэдээ

“Улаанбаатар марафон 2024” тавдугаар сарын 25-нд болно

Монгол Улсад гүйлтийн спортыг хөгжүүлэх, гүйлтээр хичээллэгч, сонирхогч иргэдийн тоог нэмэгдүүлэх, өсвөр, залуу үеийнхэнд бие …