Японы мэргэжлийн сумогийн дээд зиндаанд амжилттай сайхан барилдаж монголоос төрсөн дөрөв дахь их аварга М. Анандын аав нь эрдэмтэн багш Ч. Мангалжав гэж хүн байдаг. Олон жил ШУТИС-д эрчим хүчний салбарын инженерүүдийг бэлтгэж байгаа бөгөөд өдгөө эрчим хүчний сургуулийн захирлын албыг хашдаг жирийн эрдэмтэн хүн билээ. Хүүгээ Японы мэргэжлийн сумогийн их аварга болоход нь хамгийн их баярласан тэрээр барилдааны 14 дахь өдөр Японд очсон байна. Ч. Мангалжав гуай Хүүгээ аварга болно гэдэгт итгэлтэй байсан. Хүү маань энэ амжилтын төлөө явсан. ШУТИС-ийн гадаад хэлний лицейд суралцаж байгаад 2001 онд Японд очсон. Өєрийнхєє сонирхлоор явсан. Цаанаас нь ч урьсан. Кёкvшюvзан Д. Батбаярын аав Даваа гуай холбож, онгоцонд суух мєнгє тєгрєгийг нь хvртэл зохицуулж өгч байсан үнэхээр их баярлаж байна хэмээн ярьсан билээ. Ч. Мангалжав гуай энэ 3 дахь өдөр буюу 2014 оны 3 сарын 26 нд Улаанбаатарт хүүгийнхээ хамт ирэх юм байна.
www.khunnu.mn