Цахилгаан хангамжийн улсын II олимпиад болж өнгөрлөө

7322Untitled-1Цахилгаан хангамжийн улсын II олимпиад 2014.03.20-21ний өдрүүдэд Ш.Отгонбилэгийн нэрэмжит Эрдэнэтийн Технологийн Сургууль дээр амжилттай зохион байгуулагдаж өндөрлөв. Тус олимпиадад нийт 10 их, дээд сургуулиудын 14 багийн 40 гаруй оюутан оролцсоноос багийн дүнгээр Эрдэнэтийн ТС-ийн I баг нэгдүгээр байр, Эрдэнэтийн ТС-ийн II баг хоёрдугаар байр, ШУТИС-ийн УУИС-ийн баг гуравдугаар байр, Дархан дахь ТС-ийн I баг дөрөвдүгээр байр, Тэнгэр дээд сургуулийн баг тавдугаар байрыг тус тус эзлэжээ.
Оюутнуудын хувийн амжилтаар М.Чинзориг/Эрдэнэтийн ТС/ нэгдүгээр байр, Ч.Аззаяа/Эрдэнэтийн ТС/, Тэнгэр дээд сургуулийн оюутан А.Ганбаяр гуравдугаар байрын амжилт үзүүлж өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагджээ.
Мөн ШУТИС-ийн ЭХИС-ийн ахлах багш Ш.Ангар мэргэжил нэгт багш нарын дундаас ажил, хөдөлмөрийн амжилтаараа тэргүүлэн шилдэг багшаар шалгарлаа.

А.Галт

Ugluu-logo17221

Санал болгох мэдээ

Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын удирдлага, албан хаагчдад зориулсан гамшгаас хамгаалах сургалт, дадлага үргэлжилж байна

Нийслэлийн Онцгой байдлын газраас нийслэл, дүүргийн нутгийн захиргааны байгууллагуудын удирдлага, албан хаагчдад зориулсан гамшгаас хамгаалах …