ӨАБНУ-ын Уул уурхайн дэд сайд “Шивээ-Овоо” ХК-тай хамтран ажиллах боломжтой гэв

imagesДэлхийд байгаль орчинд ээлтэй, нүүрсний нөөцөө дотооддоо ашиглах,  нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн болгож, шингэрүүлсэн хийн түлш үйлдвэрлэжчадсан ихээхэн туршлагатай улс орон болох Өмнөд Африкийн бүгд найрамдах улсын Уул уурхайн дэд сайд ноён Godfrey Oliphant нь тус улсын уул уурхайн яамны 13 хүний бүрэлдэхүүнтэй төлөөлөгчдийн хамт 2014 оны 3 дугаар сарын 20-ны өдөр “Шивээ-Овоо”-гийн нүүрсний уурхайн үйл ажиллагаа, үйлдвэрлэлийн хүчин чадал, хэтийн зорилттой танилцлаа.

Тус нүүрсний уурхай нь Монгол Улсын дотоодын нүүрсний хэрэглээний 28.3%,  эрчим хүчний хэрэглээний 70.0%-ийг дангаараа үйлдвэрлэж байгаа “ДЦС-4” ТӨХК-ийн нүүрсний хэрэглээний 50.0%-ийг хангаж байгаа дотоодын нүүрсний 2 дахь том нийлүүлэгч бөгөөд 2014 онд төслийнхөө хүчин чадалд хүргэн 2 сая тонн нүүрс олборлон борлуулах зорилт тавин ажиллаж байна.

ӨАБНУ-ын Уул уурхайн дэд сайд ноён GodfreyOliphant тэрбээр өөрийн оронд амжилттай хэрэгжиж буй дэвшилтэт техник, технологийг хэрхэн нэвтрүүлэх боломж, хамтын ажиллагааны талаар “Шивээ-Овоо” ХК-ийн гүйцэтгэх захирал О.Отгонбаатартай харилцан санал солилцож, энэхүү айлчлалын үр дүнд харилцан ашигтай хамтын ажиллагааны эхлэл байх болно хэмээн онцлон тэмдэглэлээ.

Ugluu-logo17221

Санал болгох мэдээ

“Эрдэнэс Тавантолгой” ХК-д онцгой дэглэм тогтоолоо

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагааг Засгийн газрын хяналтад …