Хоёрдугаар шатлалын бүх эмнэлэгт эрэгтэйчүүдийн кабинеттэй болно

downloadЭрүүл мэндийн яам 2013 оноос эхлэн гуравдугаар сарын 18-ныг “Эрэгтэйчүүдийн эрүүл мэндийг дэмжих өдөр” болгон тэмдэглэж байхаар шийдвэрлэсэнтэй  холбогдуулан 2018 он хүртэл хоёрдугаар шатлалын бүхий л эмнэлэгт эрэгтэйчүүдийн нөхөн үржихүйн эрүүл мэндийн кабинет байгуулж, эрэгтэйчүүдийн эмч нарыг бэлтгэх шийдвэр гарчээ.

Цаашид эрэгтэйчүүдийн эрүүл мэндийн тулгамдсан асуудлыг төрийн бодлогоор зохицуулж, санхүүжилт олгох, аймаг, дүүрэг бүрт эрэгтэйчүүдийн кабинет байгуулахаар төлөвлөөд байгаа тухайгаа өнгөрсөн баасан гаригт тус яаманд болсон цахим хурлын үеэр мэдээлэв.

Ийнхүү 2014 онд “Эрэгтэйчүүдийн эрүүл мэндийн стратеги”-ийг анх удаа баталснаар эрэгтэйчүүдийн эрүүл мэндийг хамгаалах талаар тусгайлсан бодлоготой боллоо.

Ugluu-logo17221

Санал болгох мэдээ

Ясүхиро Ямашита: Олимпийн наадмаа амжилттай зохион байгуулж, дэлхий дахинаа хүч чадлаа илтгэн харуулна

“TОКИО-2020” Зуны XXXII олимпийн наадам нээгдэхэд яг 6 сарын хугацаа үлдлээ. Үүнтэй холбогдуулан Японы үндэсний …