ОЮУТНЫ ТАЕКВОНДОГИЙН УЛСЫН АВАРГЫН АНХДУГААР ТЭМЦЭЭН БОЛНО

takМонгол Улсын оюутны улсын аварга шалгаруулах тэмцээн 2014 онд спортын 10 төрлөөр зохиогдож байгаа билээ. Одоогоор жудо, гандбол, волейбол, шатрын тэмцээнүүд явагдаж өнгөрсөн. Оюутны таеквондогийн  анхдугаар улсын аварга шалгаруулах тэмцээн  2014 оны гуравдугаар сарын  29- 30-ны өдрүүдэд МҮЭСТО-ны  спорт зааланд болно. Энэ тэмцээнд ШУТИС, ХААИС, БХИС, ДХИС, ҮБТДС, МУБИС,ЭМШУИС,  Хүрээ, УБДС зэрэг 20 орчим  их, дээд сургуулийн баг тамирчид оролцохоор мэдүүлгээ өгч эхэллээ.

Энэхүү тэмцээний  Монголын оюутны спортын холбоо, Монголын оюутны таэквондогийн холбооноос хамтран зохион байгуулж байна. Энэ тэмцээний аваргууд БНХАУ-ын Хөх хотноо 2014 оны 6 дугаар сарын 8-14-нд болох оюутны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрх авах юм.

Монголын оюутны таэквондогийн тамирчид  2012 онд Малайзад болсон Азийн оюутны аваргын тэмцээнээс болон 2013 оны 11 дүгээр сард  БНСУ –д болсон Азийн оюутны IV дэх удаагийн  тэмцээнээс  дөрвөн алт, долоон мөнгө, гурав хүрэл медаль хүртэн сайхан амжилт үзүүлээд байгаа юм. Солонгосын тэмцээний  багийн тулааны төрөлд тэмцээнийг зохион байгуулагч  БНСУ-ын багийг буулган авч, аваргын алтан медалийг хүртэж багийн нийт дүнгээр Монгол улс хоёрдугаар байрт орсон юм.

Монголын Оюутны таеквондогийн холбоо 2013 оны гуравдугаар сард байгуулагдаж, оюутан залуусын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, таеквондогийн спортыг эх орондоо сурталчилан таниулах,  тив дэлхий, олимпийн медальтан төрүүлэх зорилготой идэвхтэй ажиллаж байна. Холбооны Ерөнхийлөгчөөр ОУХМ Ж.Алдарбаяр, Дэд ерөнхийлөгчөөр спортын мастер Б.Цэнгэл, Ерөнхий нарийн бичгийн даргаар спортын мастер О.Хос-Эрдэнэ, дасгалжуулагчаар спортын мастер Г.Төрмөнх, БНСУ-н иргэн дэлхийн аварга Хо Ин Ён, шүүгчдийн зөвлөлийн дарга болон шүүгчдээр ОУХМ, олон улсын шүүгч Б.Туяасайхан, ОУХМ Эрдэнэбат, ТУЗ-ийн гишүүдээр Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч  ОУХМ Н.Эрдэнэбаатар, ОУХМ Д.Лхагвадорж, спортын мастер Н.Монголхүү, У.Түвшинсанаа нарын зэрэг залуучууд ажиллаж байна.

Д.Амар

Ugluu-logo17221

Санал болгох мэдээ

Монголын пара сэлэмчид “Парис-2024” паралимпын эрхийн төлөө өрсөлдөнө

Тайланд улсад туялзуур сэлэмний “Парис-2024” зуны паралимпын эрх олгох Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр …