Аймгийн төвүүдийг хатуу хучилттай замаар холбсон нь агаарын тээврийн орлогыг бууруулжээ

imagesТөрөөс иргэний нисэхийн салбарт 2020 он хүртэл баримтлах бодлогод эдийн засгийн үр ашигтай, өрсөлдөх чадвар бүхий иргэний нисэхийн үйлчилгээг бий болгох, иргэний нисэхийн салбарт төр, хувийн хэвшлийн оролцоог дэмжиж, агаарын тээврийн салбарыг өмчийн олон хэлбэртэй, чөлөөт өрсөлдөөнтэй болгох зэрэг ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлэхээр тусгаад байна.

Дотоодын агаарын тээврийн зах зээлд өнөөдөр “Аэро Монголиа”, “Хүннү Эйр”, “Изинис эйрвэйз” гэсэн гурван авиакомпани өрсөлдөж байгаа юм. Эдгээр гурван тээвэрлэгч компани тус бүр өдөрт 1-2 нислэг тогтмол үйлддэг бөгөөд “Изинис эйрвэйс” хамгийн цөөхөн буюу Баян-өлгий, Увс, Мөрөн, Чойбалсан чиглэлд нислэг үйлдэж байна. Харин Тавантолгойн уурхай байрлах Цогтцэций сум руу нислэг үйлддэг “Аэро Монголиа” компани найман чиглэлээр тэргүүлж байгаа бол “Хүннү Эйр” Мөрөн, Даланзадгад, Говь-алтай, Ховд, Чойбалсан зэрэг таван чиглэлд нислэг үйлдэж байгаа юм.

Эдгээр компаниудын нислэгийн чиглэлд энэ оны эхний хоёр сарын байдлаар нийт 40.2 мянган хүн аялсан нь өмнөх оны мөн үеэс 20.8 хувиар буурсан дүн болжээ. Тиймээс агаарын тээврийн салбарын дотоодын нислэгээс олох орлого ч энэ хугацаанд буурсан байна. Улмаар энэ нь агаарын тээврийн нийт орлого эхний хоёр сард 7.6 хувиар буурч, 28.7 тэрбум төгрөг болоход нөлөөлжээ.

“Чингис хаан” олон улсын нисэх буудлын захирал Л.Бямбадоржийн тайлбарласнаар зөвхөн уул, уурхайн салбарын удаашралаас гадна аймгийн төвүүдийг хатуу хучилттай замаар холбох ажил хийгдэж эхэлсэн нь агаарын тээврийн эрэлт болон орлогын хэмжээнд сөргөөр нөлөөлж байгаа юм байна.

Д.АМАР

Ugluu-logo1722

Санал болгох мэдээ

Монгол Улсын гадаад валютын албан нөөц 4,3 тэрбум ам.долларт хүрлээ

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. “Гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр авах зарим арга …