100 буудалт даамын өсвөрийн УАШТ болно

100 буудалт даамын өсвөр үеийн улсын аварга шалгаруулах тэмцээн ирэх бямба (03.29) гаригт Сонгинохайрхан дүүргийн 42-р сургууль дээр эхэлнэ.

Энэ оны өсвөрийн улсын аварга шалгаруулах тэмцээн таван өдрийн турш болж, ирэх долоо хоногийн лхагва гаригт (04.02) өндөрлөнө. Тэмцээн эрэгтэй, эмэгтэй 5-7 нас, 8-10 нас, 11-13 нас, 14-16 насны ангилалд швейцарь системээр 11 өрөг тоглож, аваргуудаа тодруулна.

Тэмцээний ерөнхий ивээн тэтгэгчээр “Гацуурт” ХХК ажиллаж байна. Тэмцээний эхний зургаан байранд орсон тамирчид Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд, медальт байрт шалгарсан тамирчид Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрх авна. Тэмцээний техникийн зөвлөлийн хурал энэ сарын 28-ны 15.00 цагаас МУБИС-ийн Багшийн сургуулийн хурлын танхимд болно.

Тэмцээний талаарх дэлгэрэнгүй мэдээллийг www.mondaam.mn сайтаас аваарай.

Санал болгох мэдээ

“Тэрбум мод” төрийн бус байгууллага болон БНСУ-ын “Rotary International District 3750” нар хамтын ажиллагааны санамж бичиг зурлаа

“Тэрбум мод” төрийн бус байгууллага болон БНСУ-ын “Rotary International District 3750” нар хамтын ажиллагааны санамж …