Азийн дартсын холбооноос зохион байгуулдаг тэмцээн Хонконгт эхлэх гэж байна. Энэ сарын 28-нд болох “The 10th ADA international darts tour”тэмцээнд манай улсаас эрэгтэй найм, эмэгтэй дөрвөн тамирчин оролцох бөгөөд тэд “International cup-International team challenge” төрөлд өрсөлдөх ажээ.
Үүнээс гадна ирэх сарын 5-нд Макаод болох дэлхийн уян дартсын холбооны “Soft darts world championship 2014” тэмцээнийн эхний шат болох “Dartslive asia open 2014”-д Монголын дартс сонирхогчдын холбооны тамирчид оролцох гэж байна.
Энэхүү тэмцээний “International one-Super one” төрөлд эрэгтэй дөрвөн тамирчин оролцоно. Мөн ганцаарчилсан болон хосын тэмцээнд эрэгтэйчүүд тав, эмэгтэйчүүд хоёр шатлалтайгаар өрсөлдөх аж. Дээрх тэмцээн бүгд электрон төрлөөр болно.
Д.Амар
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл
