Булган аймагт хорио цээр тогтоожээ

images Булган аймгийн Орхон сумын нутагт малын гоц халдварт өвчин гарсан байж болзошгүй тул сумын Засаг даргын захирамжаар хорио цээрийн дэглэм тогтоожээ.

Тодруулбал, Орхон сумын III багийн “Бүхт” хэмээх газарт нутагладаг малчин Б-гийн нэг үхэр өвчний учир хорогдсонийг аймгийн мэргэжлийн байгууллагуудаас ажлын хэсэг гарч, ариутгал халдваргүйжүүлэлт хийсэн байна. Одоогоор үхсэн үхрээс дээж авч шинжилгээнд явуулсан ажээ.

Санал болгох мэдээ

ХОВД: Нутгийн 57 хувьд бэлчээрийн ургамлын ургалт муу байна

Ховд аймгийн ихэнх суманд хөрсний чийг багассаны улмаас хуурайшилт нэмэгдэж, бэлчээрийн ургамлын ургалт тааруу байна. …