НИЙСЛЭЛИЙН ИРГЭД ИРГЭНИЙ БҮРТГЭЛИЙН 5 ҮЙЛЧИЛГЭЭГ ХОРООНООС АВАХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО

1Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Том төрөөс ухаалаг төр рүү” санаачилгыг нийслэл манлайлан “Ухаалаг Улаанбаатар” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Уг хөтөлбөрийн хүрээнд иргэдэд үзүүлж байгаа төрийн үйлчилгээг ойртуулж, хөнгөн шуурхай болгох,  хүртээмжийг нь нэмэгдүүлэх зорилгоор Нийслэлийн захиргаа Улсын бүртгэлийн Ерөнхий газартай хамтран ажиллахаар болж, хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч, УБЕГ-ын даргын хамтарсан захирамж, тушаалаар улсын бүртгэлийн зарим үйлчилгээг хорооноос үзүүлэх ажлыг зохион байгуулах ажлын хэсэг байгуулсан юм. Ажлын хэсэг нийслэлийн хороодыг үе шаттайгаар шилэн кабелиар Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сүлжээнд холбох ажлыг хийж байгаа бөгөөд эхний ээлжинд холбогдсон 42 хороонд улсын бүртгэлийн 5 төрлийн үйлчилгээг хийхээр боллоо.

Хорооны улсын бүртгэгч өнөөдрийн байдлаар шилжилт хөдөлгөөний, иргэний байнгын оршин суугаа газрын бүртгэл, төрсний гэрчилгээний нөхөн олголтыг хийж байгаа юм. Харин Нийслэл, УБЕГ-ын хамтын ажиллагааны дүнд 4-р сараас гэрлэсний, гэрлэлт цуцласны, гэрлэлт сэргээсний, иргэний үнэмлэх дахин олголтын, нас барсны бүртгэлийг хорооноос олгоно. Нийслэлийн 152 хороог энэ ондоо багтааж Улсын бүртгэлийн нэгдсэн сүлжээнд холбохоор төлөвлөснөөс гадна зайлшгүй шаардлагатай олон үйлчилгээг нэмж үзүүлэх боломжийг бүрдүүлэхээр хамтарсан ажлыг хэсэг ажиллаж байна гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Ugluu-logo17221

Санал болгох мэдээ

Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадын хоёрдугаар өрөгт Монгол Улсын тамирчид хожив

Энэтхэг улсын Ченнай хотод болж буй дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадад Монголын эрэгтэй, эмэгтэй шигшээ …