Шүүгчдийн худалдааны эрх зүйн чиглэлийн сургалт үргэлжилж байна

download (4)Улсын Дээд Шүүх, Шүүхийн ерөнхий зөвлөл,  Олон улсын Эрх зүйн хөгжлийн байгууллага хамтран Европын сэргээн босголт, хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Худалдааны эрх зүйн чиглэлээр шүүгчдийг сургах төсөл”-ийн ээлжит сургалт Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн сургалтын танхимд 2014 оны 3 дугаар сарын 24-28-ны өдрүүдэд явагдаж байна. Уг сургалтад Улсын Дээд шүүхийн шүүгчид, Үндсэн хуулийн цэцийн гишүүд  болон худалдааны эрх зүйн шүүгч багшаар бэлтгэгдэж буй  шүүгчид хамрагджээ.

Сургалтад олон улсын багш, мэргэжилтнүүд “Хувь нийлүүлэгчийн эрх”, “Даатгалын салбарын маргаан”, “Зээлдүүлэгчийн эрх”, “Өрсөлдөөний эрх зүй”, “Дампуурлын эрх зүй” гэсэн сэдвүүдээр  хичээл зааж байгаа аж.

Дашрамд дурдахад шүүгч багш нар сүүлийн 10 жилд шийдвэрлэгдсэн иргэн, захиргааны хэргийн шийдвэрүүд, олон улсын туршлага зэрэг дээр үндэслэн дээр дурдсан таван сэдвээр гарын авлага боловсруулж, иргэн, захиргааны хэргийн 200 орчим шүүгчдэд ирэх зургаадугаар сард сургалт явуулах юм байна.

Д.Амар

Ugluu-logo17221

Санал болгох мэдээ

Авлигын гэмт хэргийн улмаас улсад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх, хууль бус хөрөнгө, орлогыг хураах эрх зүйн орчныг чангатгана

Засгийн газрын ээлжит хуралдаан /2026 оны гуравдугаар сарын 25/ өнөөдөр болж  Авлигын гэмт хэргийн улмаас …