Солонгосын шатрын лигт оролцож буй монгол баг тэргүүлж байна

3c7bhjb6selmgidrfjlst7ps66Солонгосын шатрын лигт анх удаа Монгол баг “SKY+”  нэртэйгээр үүсгэн байгуулж оролцож байгаа бөгөөд 2-р раундын дараах байдлаар тэмцээнийг 14,0 оноотойгоор тэргүүлэн оролцож байна. Уг тэмцээнд Солонгос 14 баг, Орос 1 баг, Монгол 1 баг оролцож байгаа юм.

Монгол багийн нэрний хувьд сонирхуулахад Солонгосын Их гурав, SKY гэж нэрлэдэг Seoul, Korea, Yonsei их сургуульд суралцагч Монгол оюутнууд хамтран оролцож байгаа гэдэг утгаараа дээрх нэрийг өгсөн байна.

Зарим Солонгос багийн бүрэлдэхүүнд Герман, Англи, АНУ, Узбэк, Энэтхэг гэх мэт гадаадын олон орны хүмүүс оролцдог бөгөөд Германаас ирсэн KAIST -ын математикийн доктор болон Англиас ирсэн Инчоны гадаад хэлний сургуулийн багш нар их идэвхтэй тоглож байна.

Тэмцээний хуваарь :

3-р раунд: 4-р сарын 6 /ням/

4-р раунд: 4-р сарын 13 /ням/

5-р раунд: 5-р сарын 11 /ням/

6-р раунд: 6-р сарын 1 /ням/

7-р раунд: 6-р сарын 15 /ням/

гэсэн хуваарын дагуу явагдах юм байна.

Та бүхэн Монгол тамирчидаа дэмжин урам өгөх, холбогдохыг хүсвэл https://www.facebook.com/groups/shatar/ хаягаар холбогдох боломжтой юм.

Санал болгох мэдээ

Чөлөөт бөх: П.Орхон, М.Лхагвагэрэл, Б.Бат-эрдэнэ нар олимпын эрхээ авлаа

Чөлөөт бөхийн “Парис 2024” олимпын эрх олгох Азийн бүсийн тэмцээн Киргиз улсын нийслэл Бишкек хотноо …