“МТЗ”-ын шинэхэн дарга П.Батсайхан ажлын байран дахь бэлгийн дарамтлагч уу

ugluunii_soninТөрийн өмчит “МТЗ” хувьцаат компанийн гүй­цэтгэх за­хир­лаар сонгогдсон П.Бат­сайхантай холбоотой таагүй мэдээллүүд сонсогдох бол­лоо.

Тэрбээр уг албан тушаалд очихоосоо өмнө Монголын Мянганы сорилтын сангийн Авто замын  төслийн дар­гаар ажиллаж байжээ.

Тэр үедээ доод ту­шаалынхаа албан  хаагч эмэгтэйг элд­вээр да­рамталж “ажлын бай­ран дахь бэлгийн дарамт” учруулдаг байсан нэгэн аж.

Дарамтад өртсөн  эмэг­тэй  олон удаа­гийн үйлдлийг тэсэхээ  бай­гаад  эцэст  нь дээд удирд­ла­га­дууддаа  гом­дол гаргасан  байна.

Гэвч   тэдэнд тохиолдсон бузар хэргийг шийдвэрлэж өгөхгүй эсрэгээрээ, улам их ч  дарамт шахалтад оруулж зарим эмэг­тэй нь арга ядах­даа ажлаасаа өөрсдийн са­налаар гарч байжээ.

Ингээд уг эмэгтэй эрхээ хамгаалуулахаар Хүний Эр­­хийн комисст гом­дол гар­­га­сан  байдаг.  Гом­дол  гаргагчийн хүсэл­тийг тус комисс хүлээж аваад П.Бат­сайхныг шалгаж,   хэд хэ­дэн ноцтой  зүй­лүүдийг баримтжуулжээ.

Тухайлбал    гомдлын    да­­­­­­гуу ХЭҮК-оос хяналт шал­галт  хийхэд П.Батсайхан гэгч нь гурван удаагийн үйлд­­лээрээ  эмэгтэйчүүдийг бэл­гийн дарамтад оруулж байсан нь нотлох баримтаар тогтоогдсон байна.

Тиймээс тус комиссоос өнгөрсөн оны дөрөвдүгээр сарын 12-нд 3/09 тоот албан шаардлага гарган Монголын мянганы сорилтын сангийн суурин төлөөлөгч Роберт Рийд, гүйцэтгэх захирлын үүрэг  гүйцэтгэгч Б.Батбаатар нарт хүргүүлжээ. Тэрхүү шаард­лагын дагуу гүйцэтгэх захир­лын үүрэг түр орлон гүйцэтгэгч Б.Батбаатар өн­гөрсөн оны дөрвөдүгээр са­рын 12-нд 13/81 тоот ту­шаал гарган П.Батсайханд сахилгын шийт­гэл ногдуулж   үндсэн ца­линг гурван сарын хуга­цаатай 10 хувиар бууруулах  арга хэмжээ ав­чээ. Товчхондоо П.Батсай­ха­­­ныг  алдаа дутагдалдаа дүг­­­­­нэлт хийж ажиллахыг үүрэгд­сэн байна.

Ямартай  ч ХЭҮК-оос П.Батсайхныг гурван удаа­гийн үйлдлээрээ уг эмэгтэйд ажлын байран дахь  бэлгийн дарамт учруулж байсныг нь тогтоосон тул тийнхүү цалингийн 10 ху­виар торгууль ногдуулсан гэсэн үг.

Угтаа бол хохирогч эмэг­тэй түүний хийсэн гэм нүглийг илчлэх гэж ХЭҮК-т хандсан. Нөхцөл байдал ийм байхад П.Батсайханыг  төрийн өм­чит “МТЗ” хэмээх их ай­лыг удирдах болсонд олон хүн гайхаж байна.

Ер нь бол ажлын байран дахь бэлгийн дарамт үзүүл­дэг  гэмт хэрэг өмнө нь маш ихээр гарч байсан ч тэгсхийгээд л нам жим болдог байсан.

Хамгийн гол нь эл хэргийг үйлдэгчид  ихэнхдээ дээд тушаалын албан  хааг­чид байдаг гэдгийг хэлэх хэрэгтэй байх. Өөрөөр хэл­бэл ажлын байран дахь бэл­гийн дарамтад орсон эмэг­тэйчүүд өөрсдийгөө тэр бол­гон хохирогч гэж зар­лахаас  ичиж, татгалздаг уч­раас хуулийн байгууллагад мэдэгдэхгүйгээр хэргийг нууц­­­ладаг.

Товчхондоо эл хэр­гийг илч­лэн таслан зог­соох арга нь мухардмал гэсэн үг. Хууль зүйн сайд Х.Тэ­мүү­­жин “шүдгүй” ша­хам  хуу­лиудын нэг гэж то­дор­­хойлсон байдаг юм билээ. Харин хууль цагдаа­гийнхан болон судлаачдын өгч буй мэдээллээс харахад энэ төрлийн буюу ажлын байран дахь бэлгийн дарамтыг хамгийн ихээр үйлдэгчид нь төрийн албаныхан байдаг тухай харамсалтай дүнтэй  судалгаа гарсан байдаг.

Тиймээс “МТЗ”-ын дар­гаар сонгогдсон П.Бат­сай­ханыг өдгөө  сурсан зангаа хаяж чадахгүй дээ гэж хэлэх хүн ч олон байна.

Тэрбээр 2006-2008 онд Зам, тээвэр, аялал жуулч­ла­лын яаманд Төрийн нарийн бичгийн даргын алба хашиж байхдаа ч энэ төрлийн хэ­рэгт нэр холбогдож байсан гэдгийг эх сурвалжууд мэ­дээлж байсан.  Ямартай ч ажлын байран дахь бэлгийн да­рамт учруулагч гэх нэр зүүгээд буй П.Батсайхан дарга “МТЗ” хэмээх их ай­лыг яажшуухан удирдах бол гэдэг нь хэн хүний сонир­холыг татаж байгаа юм.

Эцэст нь хэлэхэд өндөр албан тушаал, эрх мэдэл, эд хөрөнгө нь хүнийг эвддэг учраас зохих ёстой газрууд нь төрийн өмчит компаниудын захирлуудыг нарийн судалж  тухайн ал­бан тушаалд томилвол зүйд нийцэх болов уу. Ямартай ч бид хохирогч бүсгүйн ярилцлагыг дараагийн дугаартаа нийтлэх болно.

Үргэлжлэл бий…

Санал болгох мэдээ

Улсын аварга малчин, улсын хошой аварга малчин шалгаруулах журамд нэмэлт, өөрчлөлт орууллаа

2025 оны арванхоёрдугаар сарын 24-нд болсон Засгийн газрын ээлжит хуралдаанаар Улсын аварга малчин, улсын хошой аварга …