Эрүүл мэндийн сайдтай 4500 иргэн утсаар холбогджээ

Засгийн газрын 11-11 төвд ирж байгаа асуулт, санал хүсэлтийн багагүй хувь нь  эрүүл мэндийн салбартай  холбоотой байдаг. Энэ удаа 11-11 төвийн “Уулзах цаг” цахим ярилцлагын зочноор Эрүүл мэндийн сайд Н.Удвал оролцож, утсаар болон цахим хэлбэрээр хандсан 4500 гаруй  иргэнд мэдээлэл өглөө.  Орон нутагт хавдрын шинж тэмдгийг эрт илрүүлэх талаар авч  хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар цөөнгүй асуулт ирлээ. 11 аймгийн төвд компьютер томографийн аппарат, дижитал рентген аппарат, лабораторийн болон дурангийн оношилгоо, эмчилгээний тоног төхөөрөмжүүд, чих хамар хоолой, эрүү нүүр, шүдний оношилгоо эмчилгээний тоног төхөөрөмж бүхий оношилгооны төв байгуулагдаж байна. Эдгээр төвүүдэд гуравдугаар шатлалын эмнэлгүүдэд хийдэг бүх төрлийн шинжилгээ оношлогоог хийх боломжтой болж байгаа бөгөөд зарим аймагт Улаанбаатар хотын төв эмнэлгүүдэд байхгүй орчин үеийн тоног төхөөрөмжүүд тавигдаж, тэнд ажиллах эмч, боловсон хүчнийг сургаж бэлтгэсэн гэдгийг сайд хэллээ. Ингэснээр гуравдугаар шатлалын эмнэлэгт хандахаар нийслэлд ирдэг чирэгдлийг багасгаж, орон нутагтаа оношлуулах боломж бүрдэж байгаа юм.

 Эрүүл байх, эрүүл амьдрах гэдэг тухайн иргэний эрүүл мэндийн боловсролтой ихээхэн хамааралтай тул энэ онд тус яамнаас Эрүүл мэндийн довтолгоог улс орон даяар өрнүүлэх болсныг сайд онцоллоо. Дээрх ажлууд хэрэгжсэнээр гэртээ цус харвадаг тохиолдол арилж, цусны даралтаа иргэн хүн өөрөө хянадаг чадвартай болох, элэгний хорт хавдрын эцсийн шатанд эмнэлэгт ханддаг бус эрт үед нь эмчид ханддаг болох мөн осол гэмтлийн онцгой цэгүүдийг тогтоосноор эрүүл мэндийн салбараас шалтгаалахгүйгээс бий болдог өвчин эмгэгийг тодорхой хувиар бууруулна гэж тооцоолсон байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.     

– See more at: http://zasag.mn/news/view/4915#sthash.1gqVG4yi.dpuf

Санал болгох мэдээ

Ясүхиро Ямашита: Олимпийн наадмаа амжилттай зохион байгуулж, дэлхий дахинаа хүч чадлаа илтгэн харуулна

“TОКИО-2020” Зуны XXXII олимпийн наадам нээгдэхэд яг 6 сарын хугацаа үлдлээ. Үүнтэй холбогдуулан Японы үндэсний …