С.Ганбаатар гишүүн шинэ номын нээлтээ хийнэ

55УИХ-ын гишүүн С.Ганбаатарын “Монголоо ямар улс болгох, хэрхэн түүнд хүрэх вэ” номын нээлт ирэх баасан гаригт “Интер” номын дэлгүүрт болох нь ээ. “Интерном”-ын дэлгүүрт 11.00 цагт болох уг нээлтэнд  хүрэлцэн ирсэн эхний 100 хүнд зохиогч маань гарын үсэг бүхий номоо үнэгүй өгч гэнэтийн бэлэг барих гэнэ.

Нээлтийн үйл ажиллагаанд улстөрчдөөс гадна иргэний нийгмийн төлөөллүүд хүрэлцэн ирэх гэнэ. Түүний энэхүү ном нь “Баялгийн үндэсний үзэл”, “Цэвэр Засгийн газар”, “Шударга нийгэм” гэсэн гурван хэсгээс бүрджээ. Тэрбээр шинэ номондоо байгалийн баялгаа хэрхэн ашиглаж, улс төрийн ямар шийдвэр гаргавал Монгол Улс хөгжихийг харуулсан аж. Энэ ч утгаараа хүн бүрийн ширээний ном болно гэдэгт С.Ганбаатар гишүүн итгэж байгаа аж.

Ugluu-logo1722

Санал болгох мэдээ

Гашуунсухайт-Ганцмод төмөр замын гэрээг шалгах түр хороо байгуулахыг дэмжив

УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо “Гашуунсухайт-Ганцмод” боомтын төмөр замын бүтээн байгуулалтын гэрээг шалгах түр хороо …