Захиргааны хэргийн шүүхийн шүүгч хууль зөрчив

imagesЗахиргааны хэргийн шүүхийн шүүгч хууль зөрчин шүүх ажиллагаа явуулсан талаар Гаалийн ерөнхий газраас мэдээллээ. Тодруулбал, Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн шүүгч Ц. Сайхантуяа нь энэ оны 3 дугаар сарын 11-нд “УБТЗ” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн нэхэмжлэлтэй, гаалийн улсын байцаагч нарт холбогдох хэргийг хянан хэлэлцээд шийдвэрээ гаргаж, шүүх хурлыг дуусгаснаа мэдэгдэн, алхаа цохисны дараа гэнэт хурлаа үргэлжлүүлэн, хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой асуултуудыг талуудад тавьж эхэлжээ. Үүнийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч эсэргүүцэж, хуулиар тогтоосон хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчигдөж байгааг сануулсанд “Чамд хамаагүй, яахаа би мэдэж байна. Чи надад заадаг хэн юм бэ, чамд захиргааны арга хэмжээ авна” гэж загнаснаар барахгүй шүүхийн жижүүрийг дуудаж “Энэ этгээдийг аваад гар” хэмээн албадан гаргаад, бусад оролцогчдыг үлдээж, хурлаа бараг цаг орчим хугацаанд үргэлжлүүлсэн байх юм.

   Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч бол хуульд зааснаар хариуцагчийн эрх, үүргийг өөртөө бүрэн шилжүүлэн авсан этгээд юм. Үүнээс үзвэл шүүх хурлыг хариуцагчийг эзгүйд хүчээр үргэлжлүүлсэн болж таарч байна. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч аргаа бараад, ядаж алхаа цохисноос хойно болсон үйл явдлын бичлэгийг сонсохыг хүссэн боловч хүлээж аваагүй байна. Тус шүүх хуралд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр орсон Гаалийн ерөнхий газрын хэлтсийн дарга Ч.Энхээ гуайгаас энэ тухай тодруулахад:

     -Шүүгч өөрөө ямар асуудлаар шийдвэр гаргаснаа сайн ойлгоогүй алхаа цохичихсон юм билээ. Тэгээд гэнэт сандарч, ер нь ямар асуудал тавиад байгааг нь талуудаас асуух замаар хурлаа үргэлжлүүлсэн гэсэн. Намайг хүчээр албадан гаргаж, хэргийн оролцогчийн хуульд заасан эрхэд бүдүүлгээр халдсан, хурлын дараа болсон үйл явдлын бичлэгийг устгасан, миний охиноос залуу шүүгч надтай “чи” хэмээн чичилж харьцсан зэрэг нь шүүгчийн зүгээс надтай шууд хувийн таагүй харьцааг өдөөсөн үйлдэл байсан тул миний бие итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эрх, үүргээсээ татгалзах тухай мэдэгдлийг шүүхэд өгөөд байгаа.- гэв.

Г.Дарь

Ugluu-logo17221

Санал болгох мэдээ

Монгол Улс инновацад түшиглэн хаягжилтаа шинэчилж байгааг “Өвлийн Давос” онцолж байна

Швейцарын Давос хотноо Дэлхийн эдийн засгийн 54 дэх удаагийн чуулганд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ …