IJF буюу Олон улсын жүдо бөхийн холбооноос Турк улсад жил бүр зохион байгуулдаг Самсуны гран-при тэмцээн маргааш эхлэх гэж байна. Энэ сарын 28-аас 30-ны өдрүүдэд болох тус тэмцээнд манай улсаас эмэгтэйчүүдийн 52 кг-д Ч.Аззаяа, А.Батзул, 63 кг-д Б.Ганхайч, С.Адилцэцэг, 70 кг-д Б.Хулан, Д.Одханд нар зодолох бол эрэгтэйчүүдийн 60 кг-д М.Ганболд, Ц.Цогтбаатар, 66 кг-д Б.Батгэрэл, Д.Алтансүх, 81 кг-д Н.Дагвасүрэн, 90 кг-д Л.Отгонбаатар, Г.Алтанбагана, -100 кг-д Б.Серик нар дасгалжуулагч Г.Дашдаваагийн удирдлага дор өрсөлдөх юм байна.
Манай жүдочид тэмцээнд өрсөлдөснийхөө дараагаар Германы нийслэл Берлин хотноо Герман, Гүрж, Австри, Азербайжан улсын шигшээ багийн тамирчидтэй гуравдугаар сарын 31-нээс дөрөвдүгээр сарын 11 хүртэл хамтарсан бэдтгэх хийхээр болжээ.