Үрчлээнээс хэрхэн сэргийлэх вэ?

2ac2bc7a3986b397bigЮуны өмнө та өглөө бүр шүршүүрт орж заншаарай. Ингэхдээ хүзүүгээ хүйтэвтэр усаар байнга шүрших хэрэгтэй. Үүний үр дүнд арьс тань чангарч, дөнгөж үүсч буй өнгөц үрчлээ мэдэгдэхүйц арилна. Харин шүршүүрт орсныхоо дараа хүзүүндээ заавал тэжээлийн тос түрхээрэй.
Мөн нүүрэндээ бүлээн жин тавьж байх хэрэгтэй. Ингэхийн тулд дөрвөөс зургаа давхарласан марлийг халуун усанд дүрж, мушгиад хоёроос дөрвөн минут нүүрэн дээрээ тавина.
Дараа нь хүйтэн усаар эсвэл давстай усаар угааж илнэ. Энэ дүрмийг баримталж чадвал та үрчлээтэх асуудлаас ангид байж чадна. Харин дараа нь унтахынхаа өмнө өөрийнхөө арьсанд тохирсон нүүрний тос түрхээрэй гэдгийг сануулъя. Нүүрний тосонд нунтаг давс хольж, давстай хэсгийг нүүрний үрчлээ их суусан хэсэгтээ түрхэн хоёроос дөрвөн минут байлгаад бүлээн усаар угааж тосоо түрхвэл сайн юм байна.

Ugluu-logo1722

Санал болгох мэдээ

Өмнөд Солонгосын хэрэглэгчид тансаг зэрэглэлийн барааг алт шиг үнэ цэнэтэй гэж үзэх болжээ

Францын тансаг зэрэглэлийн Chanel брэнд шинэ оны эхний сараас л Өмнөд Солонгосын гол бүтээгдэхүүний үнийг …