Эрх зүйн салбарын 11 хууль хэлэлцэнэ

imagesЗасгийн газар өнөөдрийн хуралдаанаар Хууль зүйн сайд Х.Тэмүүжингийн өргөн мэдүүлснээр хууль, эрхзүйн салбарын 11 хуулийн төслийг Засгийн газрын хуралдаанар хэлэлцэхээр болсон байна.

Эрх зүйн шинэтгэлийн хүрээнд олон хуулийн төсөл шинээр боловсруулах, шинэчлэх шаардлага байгааг Хууль зүйн сайд онцолж байсан билээ. Тэгвэл энэ удаад 11 хуулийн төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэх аж.

Тухалбал, Гэр бүлийн хүчирхийллийн тухай, Гэмт хэргийн тухай гэх мэт. Мөн өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар Цагдаагийн ерөнхий газрын дарга Т.Билэгтийн асуудлыг хэлэлцэж магадгүй юм. Үүнээс гадна Засгийн газрын хуралдаанаар  дараах асуудлыг хэлэлцэх юм байна.

Хэлэлцэх асуудал

Засгийн газрын гишүүн

1.

Улсын Их Хурлын гишүүн М.Батчимэг нарын санаачлан боловсруулсан Монгол хэлний тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлтийн тухай

Х.ТЭМҮҮЖИН

2.

Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолын төсөл

Х.ТЭМҮҮЖИН

3.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл

Х.ТЭМҮҮЖИН

4.

Гэмт хэргийн тухай (Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулга) хууль болон холбогдох бусад хуулийн төслүүдийн тухай

Х.ТЭМҮҮЖИН

5.

Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн тухай

Х.ТЭМҮҮЖИН

6.

Дотоодын цэргийн ангиудыг татан буулгах тухай Засгийн газрын тогтоолын төсөл*

Х.ТЭМҮҮЖИН

7.

Захиргааны ерөнхий хуулийн төслийн тухай Засгийн газрын тогтоолын төсөл

Х.ТЭМҮҮЖИН

8.

Цагдаагийн байгууллагын талаар авах зарим арга хэмжээний тухай*

Х.ТЭМҮҮЖИН

9.

Цагдаагийн байгууллагын хамгаалалтад авах онц чухал обьектын жагсаалт батлах тухай Засгийн газрын тогтоолын төсөл

Х.ТЭМҮҮЖИН

10.

Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай

Х.ТЭМҮҮЖИН

11.

Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангах зарим арга хэмжээний тухай*

Х.ТЭМҮҮЖИН

12.

Тогтоолд өөрчлөлт оруулах тухай Засгийн газрын тогтоолын төсөл (Стандартчилал, тохирлын үнэлгээний ажлыг боловсронгуй болгох зарим арга хэмжээний тухай 2005 оны Засгийн газрын 127 дугаар тогтоол)

Ч.САЙХАНБИЛЭГ

13.

“Монгол, Хятадын найрсаг солилцооны жилийн арга хэмжээний хөтөлбөр”-т тусгасан арга хэмжээнүүдийн зардлын тухай

Д.ТЭРБИШДАГВА

14.

“Засгийн газарт чиглэл өгөх тухай” Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн төслийн тухай

С.ОЮУН

15.

Журамд нэмэлт оруулах тухай (Ой модны салбарын ажилчдын өдрийг бий болгох тухай)

С.ОЮУН

16.

Хөтөлбөр батлах тухай (Биоаюулгүй байдлыг хангах үндэсний хөтөлбөр)

С.ОЮУН

17.

Засгийн газрын үнэт цаас гаргах тухай (УБ-Мандалговь-Оюутолгойн ЦДШ)

Ч.УЛААН

18.

“Төрөөс боловсролын талаар баримтлах бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл

Л.ГАНТӨМӨР

19.

Төслийн нэгжийг санхүүжүүлэх тухай

Д.ГАНХУЯГ

20.

Хөрөнгө гаргах тухай(Зарим сумдыг эрчим хүчээр хангах тухай )

М.СОНОМПИЛ

21.

Засгийн газрын 2012 оны 103 дугаар тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай*

Н.БАТБАЯР

22.

Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын  Засгийн газар хооронд байгуулсан Зээлийн ерөнхий хэлэлцээрийн хүрээнд хэрэгжүүлэх “Цахим эрүүл мэнд” төслийн Тусгайлсан зээлийн хэлэлцээрийн төслийн тухай*

Н.БАТБАЯР

23.

Нууц асуудал*

Л.БОЛД

24.

Нууц асуудал*

Х.ТЭМҮҮЖИН

25.

Бусад асуудал*

Н.АЛТАНХУЯГ

 

Санал болгох мэдээ

С.Баяр, С.Баярцогт нарын хилийн хоригийг цуцаллаа

С.Баяр нарт холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны …