Харвингаа ингэж хайлуулаарай

zhenskiy-zhivotАмьдралын явцад эмэгтэй хүний бие галбир таргалах шинжтэй болж өөхөн давхарга суух нь бий. Хоолны дэглэм барьж турсан байлаа ч энд тэнд /ялангуяа гуя, ташаа, өгзөг/ овойж товойсон өөхөн давхарга үлдэх нь байдаг. Энэ нь тийм ч амархан арилдаггүй тул үүнтэй тэмцэхэд ганц бус сар шаардагдана. Гоолиг эмэгтэй болохын тулд гэрийн нөхцөлд ч өөхөн давхаргатай тэмцэж болно. Үүнд:

1. Шүршүүрт усанд орохдоо өөхлөг хэсгийг тусгай бээлий, ширүүн үстэй сойзоор эрчимтэй сайтар үр.Ийм үрэгчийг байнга хэрэглэснээр эвэршсэн эд эсийг арилгаж, арьсыг хүчилтөрөгчөөр амьсгалах боломжийг олгодог давуу талтай.

2. Далайн давстай халуун ваннанд ор. Далайн давсанд байх үнэт эрдэс бодисууд нь хүний бие организмд нэн таатай нөлөөлдөг. Ийм усанд долоо хоногт хоёроос гурван удаа орвол өөхөн давхарга мэдэгдэхүйц багасна.

3.  Кофены шаарыг хэрэглэ. Чанадаг кофены шаар нь өөхен давхаргатай тэмцэх сайн аргын нэг. Үүгээр ташаа, өгзөг, гэдэс орчмыг сайтар үрж, том алчуураар ороо. Ингэхэд кофены молекулууд өөхлөг эд эсэд нэвтэрч, цусан хангамжийг сайжруулдаг.

4. Цэв хүйтэн усаар өөхлөг хэсгийг байнга арч.

Ugluu-logo17

Санал болгох мэдээ

Залуучууд дэлхийг “Аймшигтай газар” гэж хардагыг судалгаа тогтоов

Бидний ойлгохгүй маш олон зүйл дэлхий ертөнц, байгаль цаг уурт нөлөөлж нүдний өмнө л өөрчлөлт …