Орон сууцны зээлийн үлдэгдэл өссөн байна

download (1)Монгол Улсын хэмжээнд олгосон орон сууцны зээлийн үлдэгдэл 2.1 их наяд төгрөг давж, өнгөрсөн сарын мөн үеэс 4.9 хувиар, жилийн өмнөхтэй харьцуулахад 2.4 дахин өсчээ. Эндээс харахад Монгол Улсын 53 мянга 611 иргэн сар бүр өөрийн орлогоосоо орон сууцны зээл төлж байна гэсэн үг юм. Хоёрдугаар сарын эцэст банкуудын ипотекийн зээлийн үлдэгдлийн жилийн өсөлтийн хурд өмнөх сартай харьцуулахад 6.9 нэгж хувиар, оны эхнээс 13.5 нэгж хувиар харин өмнөх оны мөн үетэй харьцуулахад 115.5 нэгж хувиар нэмэгдсэн байна.

Тайлант сарын эцэст банкуудын ипотекийн зээлийн үлдэгдлийн 65.1 хувийг жилийн найман хувийн хүүтэй хөтөлбөрийн зээл, 31.4 хувийг банкуудын өөрийн эх үүсвэрээр олгосон зээл, 3.5 хувийг бусад эх үүсвэрээр олгосон зээл бүрдүүлж байна. Харин ипотекийн зээлийн үлдэгдлийн 96.9 хувь нь төгрөгийн зээл, 3.1 хувь нь гадаад валютын зээл байлаа. Хэдийгээр зээлийн үлдэгдэл өссөн боловч хугацаа хэтэрсэн болон чанаргүй зээлийн хувь харьцангуй тогтвортой байна.

 Д.Амар

Ugluu-logo17

Санал болгох мэдээ

Монгол Улсын гадаад валютын албан нөөц 4,3 тэрбум ам.долларт хүрлээ

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. “Гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр авах зарим арга …