“Номин тласт” хамтлагийн дуучин Т.Дэлгэрмөрөн олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрөөр монголын үзэсгэлэн гоо төгөлдөр бүсгүйчүүд, тэр тусмаа ээжүүддээ зориулан “Гэрэлт үзэсгэлэн гоо” тоглолтоо толилуулсан билээ. Тэгвэл тэрбээр “Гэрэлт үзэсгэлэн гоо” тоглолтоо ирэх дөрөвдүгээр сард дахин тоглохоо төлөвлөөд байгаа гэнэ. Урьдын адил олон сонирхолтой гэнэтийн бэлэг бэлдсэнээ ч тэр нуусангүй. Одоогоор тоглолт болох өдрийг эцэслэн товлоогүй байгаа гэнэ.
Мөн тэрбээр тэнгэрлэг Монголын хийморилог эрчүүддээ зориулж “Хийморь” хэмээх шинэ цомог гаргаж байгаа юм. “Хийморь” цомогт Соёлын гавьяат зүтгэлтэн Г.Чулуунбат, морин хуурч, Ардын жүжигчин Ч.Батсайхан, “Титэм” хамтлагийн гоцлол дуучин Л.Тайванбат, “Хурд” хамтлагийн гоцлол гитарчин Д.Отгонбаяр, “Никитон” хамтлагийн хөгжимчин Г.Буян-Өлзий, “Шөнийн галт тэрэг” хамтлагийн хөгжимчин М.Одхүү нарын уран бүтээл багтсан гэсэн шүү.