Аргын тоололын 3 сарын 30-ны ням гараг, билгийн тоололын хаврын дунд улаагчин туулай дунд сарын битүүний адьяа гараг. 1 цагаан мэнгэтэй, ус хөлөлтэй, үхэх барилдлагатай цагаан хулгана өдөр. Өдрийн наран 06:35 цагаас мандаж, 19:18 цагт жаргана.
Тухайн өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, улааны үйл, хур оруулах, дарханы үйлд сайн. Төлөг тавих, морь уралдахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл
