2014 онд нэг их наяд 143 тэрбум 300 сая төгрөгийн хөрөнгө оруулалтын төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөсөн

OLYMPUS DIGITAL CAMERAТөсвийн санхүүжилтийн гүйцэтгэл оны эхний хоёр сарын эцсийн байдлаар сүүлийн таван жилийн дунджаас өндөр гарсан гэж Сангийн яамнаас мэдээллээ. Монгол Улсын 2014 оны төсвийн тухай хуулиар нийт нэг их наяд 143 тэрбум 300 сая төгрөгийн хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Тэгвэл 2014 оны хоёрдугаар сарын эцсийн байдлаар нийт 66.6 тэрбум төгрөгийн санхүүжилт хийгдээд байна. Тодруулбал энэ нь нийт батлагдсан төлөвлөгөөтэй харьцуулахад 5.8 хувийн гүйцэтгэлтэй байна гэсэн үг юм.

Харин сүүлийн таван жилийн хугацаанд хоёрдугаар сарын эцэст төсвийн гүйцэтгэл дунджаар дөрвөн хувьтай гарч байжээ. Эдгээрээс хөдөө орон нутаг болон Улаанбаатар хотыг эрчим хүчний найдвартай эх үүсвэрээр хангах төслүүд хамгийн их үнийн дүнг бүрдүүлж байна. Түүнчлэн Сангийн яамнаас мэдээлснээр долоон аймгийн есөн суманд төсвийн хөрөнгөөр оны эцэс гэхэд баригдаж дуусах Төрөх эмнэлэг болон Эрүүл мэндийн төв барих төслийн санхүүжилт хийгдэж эхэлжээ. Харин одоогийн байдлаар санхүүжилт нь батлагдсан 2.6 их наяд орчим төгрөгийн төсөл, арга хэмжээг 2016 он гэхэд бүрэн хүлээлгэж өгөхөөр төлөвлөсөн байна.

Д.Амар

Ugluu-logo1722

Санал болгох мэдээ

Монгол Улсын гадаад валютын албан нөөц 4,3 тэрбум ам.долларт хүрлээ

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. “Гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр авах зарим арга …