МУГЖ, дуучин С.Жавхлан Монгол бөхийн өргөөнд “Монголд мэндэлсэн өдөр мину” нэртэй тоглолтоо есөн өдөр толилуулж, олон түмнийг ёстой л нэг байлдан дагуулсан.
Тэгвэл тун удахгүй “Би Монголд мэндэлсэн юм” аялан тоглолтоо хедее орон нутгийн фэнүүддээ хvргэх гэж байна. Ард түмний хайртай хүү хэмээн олныхоо хайр хүндэтгэлийг хүлээсэн гавъяат дуучин маань 21 аймгийн аялан тоглолтоо ханш нээх өдөр буюу 4 сарын 5-ны өдөр терелх нутаг Увс аймгаасаа эхлэхээр болжээ.. Ийнхүү хөдөө орон нутгийн фенүүд нь С.Жавхлан гавьяатын гайхамшигт тоглолтыг үзэж, сонороо мялаах нь ээ.