Тэргэнцэртэй иргэдийн хувцас загварын шоу болно

 Монгол улсад анх удаагаа тэргэнцэртэй иргэдийн хувцас загварын шоу болох нь ээ. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн амьдралд оролцох идэвхийг нэмэгдүүлэх, тэдний гоо зүйн үнэлэмжийг дээшлүүлэх, мөн   нийгмийн бусад гишүүдийн   хандлагыг өөрчлөх зорилготой тэргэнцэртэй иргэдийн хувцас загварын “Wheelchair fashion show” 6 сарын 17 ны өдөр Худалдаа Аж Үйлдвэрийн тэнхимийн зааланд болох гэнэ.  Энэхүү загварын шоуг “Хүслийн Орон Зай” ТББ, “Урлах Эрдэм” дээд сургууль хамтран зохион байгуулж байгаа юм байна. Загвар өмсөгч тэргэнцэртэй залуус маань гоёлын, үндэсний  загвартай гоёлын хувцас мөн энгийн гэсэн 2-3 ээлжийн хувцас өмсөж оролцохоор болжээ.

www.URLAG.mn

Санал болгох мэдээ

Ерөнхий сайд Н.Учрал Бизнесийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг яаралтай горимоор хэлэлцүүлэхээр УИХ-д өргөн барилаа

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Бизнесийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн …