2019 оны Зүүн Азийн залуучуудын наадмыг зохион байгуулахын төлөө өрсөлдөнө

downloadМҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн хурал гуравдугаар сарын 27-нд “Olympic House”-д болж 2014 оны төлөвлөгөө, төсөв, Олон улсын олимпийн хороотой хамтран хэрэгжүүлэх хөтөлбөрүүд, “Сочи-2014” өвлийн XXII олимпийн наадамд оролцсон дүн, өвлийн спортыг бүх нийтийн хүртээл болгох зорилгоор тусгай хөтөлбөр боловсруулах, энэ чиглэлийн төрийн ба төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллах, Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Улаанбаатар 2040“ олимпийн наадмын төлөө нэр дэвшүүлэх санаачилгыг дэмжих, 2019 оны Зүүн Азийн залуучуудын наадмыг зохион байгуулахын төлөө өрсөлдөх Улаанбаатар хотын саналыг дэмжиж, Хотын захиргаа, ССАЖЯ-аар дамжуулан Засгийн газарт уламжлах зэрэг олон асуудлыг хэлэлцсэн байна.

Мөн МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Ч.Зоригтбаатарыг (Спортын дунд сургуулийн захирал) “Наньжин 2014” залуучуудын II олимпийн наадмын, Б.Бат-Эрдэнийг (УИХ-ын гишүүн), “Инчён 2014” Азийн XVII наадмын, Ж.Хатанбаатарыг “Пхукет 2014” Азийн элсний спортын IV наадмын ахлагч (Chef-de-Mission)-аар тус тус томиллоо.

Санал болгох мэдээ

“Улаанбаатар марафон 2024” тавдугаар сарын 25-нд болно

Монгол Улсад гүйлтийн спортыг хөгжүүлэх, гүйлтээр хичээллэгч, сонирхогч иргэдийн тоог нэмэгдүүлэх, өсвөр, залуу үеийнхэнд бие …