Спилберг Аттилагийн тухай кино хийнэ

_4Хийсэн кино болгон нь хит болж байдаг найруулагч бол Стивен Спилберг. “Юрийн галавын цэцэрлэгт хүрээлэн” киногоороо кино урлагийн түүхэнд мөнхөрч 900 сая долларын ашиг олж чадсан тэрээр нэгэн сонирхолтой кино хийх бодолтой байгаа аж. “The Mirror”-т бичсэнээр бол түүний дараагийн бүтээл нь хүннүчүүдийн хаан Аттилагийн тухай кино байх гэнэ.

Найруулагч хэнтэй хамтрахаа одоогоор шийдээгүй байгаа юм байна. Спилберг кино хийхдээ зохиолыг нь их чухалчилдаг бөгөөд хүннүчүүдийн талаар судлахыг дотнын анд,зохиолч Стив Маршалаас хүссэн ажээ. Аттилагийн тухай олон кино байдаг ч Спилбергийн бүтээл олныг шуугиулсан бүтээл болно гэж киноны мэргэжилтнүүд ярьж байна.

Д.Амар

Ugluu-logo17221

Санал болгох мэдээ

“Тэнгэрийн хүү” жүжиг Александринскийн театрын олон улсын фестивальд оролцоно

УДЭТ-ын уран бүтээлчдийн “Тэнгэрийн хүү” жүжиг ОХУ-ын Санкт-Петербург хотноо болох “Александринскийн олон улсын театрын фестиваль”-д …