Нэг богц ноолуур 890 мянган төгрөгийн үнэтэй байна

ugluunii_soninЭнэ жилийн ноолуурын ханш 80 мянган төгрөгөөс эхэлсэн. Өчигдөр Эмээлт захад нэг кг ноолуур 85 мянган төгрөгийн ханштай байв. Харин Хөдөө аж ахуйн биржийн арилжааны мэдээнээс харахад нэг богц буюу 10 кг ямааны түүхий ноолуур 890 мянган төгрөгийн үнэтэй байна.

Тодруулбал, энэ хавар ноолуурын үнэ өмнөх жилүүдээс харьцангуй өндөр буюу кг нь 89000 төгрөгт хүрчээ. Уржнан жил ноолуур нэг кг нь дунджаар 46600 төгрөг байсан бол өнгөрсөн жил 67100 төгрөг байсан. Ийнхүү ноолуурын ханш өндөр байгаа нь эрэлт өндөр байгаатай холбоотой аж. Ноолуурын үнэ цаашдаа өсөх төлөвтэй байгааг салбарын мэргэжилтнүүд ярьж байгаа бөгөөд сүүлийн жилүүдэд үндэсний үйлдвэрлэлээ сайн дэмжсэнээр Хятад руу хууль бусаар гардаг ноолуурын хэмжээ буурч үнэ нь тогтворжсон. Тэгвэл энэ жилээс эхлэн Хятадын ноолуурын салбарт нийлүүлэлт багасч эрэлт нэмэгдсэн учраас Монголоос ноолуур худалдан авахаар үнийг нь өсгөх болсон гэсэн мэдээлэл ч байгаа юм.

Санал болгох мэдээ

Татварын ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр Ч.Чимэдсүрэнг томилжээ

Татварын ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр Ч.Чимэдсүрэнг томилжээ.Тэрээр Сангийн яамны Хөгжлийн санхүүжилт, хөрөнгө оруулалтын газрын …