Монгол Улсын “Хөгжлийн банк” олон улсын зах зээлд бонд гаргахаас гадна санхүүжилт татах үйл ажиллагааг илүү олон хэлбэрээр явуулахаар зорьж байгаагаа мэдээллээ. Одоогоор Германаас таатай нөхцлөөр 13 сая ам.долларын хөрөнгө татах ажил эцсийн шатандаа явж байгаа юм байна. Энэ нь барилгын материалын үйлдвэрлэлийг санхүүжүүлэхэд чиглэх ажээ. Мөн цаашид БНХАУ-тай байгуулсан гэрээний хүрээнд санхүүжилт татахыг ч мэдээллээ.
2012 онд “Хөгжлийн банк” Монгол Улсын Засгийн газрын баталгаатайгаар 5.75 хувийн хүүтэй, таван жилийн хугацаатай еврогийн бонд гаргаж байснаас хойш энэ оны эхээр гардаж “Самурай бонд” гаргасан юм. Тиймээс иенийн бонд гаргагч болох зорилттой байгаа юм байна. “Хөгжлийн банк” одоогийн байдлаар өөрийн эх үүсвэрээс 51 төсөл арга хэмжээг санхүүжүүлэн хэрэгжүүлж байгаа аж.
Үүнээс 32 төсөл нь Улаанбаатар хотод хэрэгжиж байгаа бол үлдсэн 19 төсөл нь хөдөө орон нутагт хэрэгжиж байна. Харин салбараар нь авч үзвэл хамгийн олон төсөл буюу 34 төсөл зам, дэд бүтцийн салбарт хэрэгжиж байгаа бол бусад төсөл нь барилга, эрчим хүч, уул уурхай, жижиг дунд үйлдвэрийн салбарт харъяалагдаж байгаа юм.
Д.Амар