Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн Эрдмийн сургуулийн докторант Ш.Чулуунаа “Эрүүл мэндийн байгууллагын өөрчлөлтийн менежментийн зарим асуудал (пэйн клиникийн жишээн дээр)” сэдвээр бизнесийн удирдлагын ухааны докторын зэрэг хамгаалжээ. Энэ нь эрүүл мэндийн салбарт чухал сэдэв болоод байгаа юм Учир нь пэйн гэдэг нь уламжлалт, европ, энергийн ухаан, зайн эмчилгээ, зүү төөнүүр зэрэг бүх эмчилгээг хослуулан хэрэглэж, тухайн өвчнийг сууриар нь эмчлэх боломжийг нээж өгч байгаагаараа хамгийн чухал сэдэв гэж анагаах ухааны болон шинжлэх ухааны доктор эрдэмтэн мэргэдүүд үзэж байгаа юм. Энэ утгаараа Чулуунаа эмч пэйн клиникийн жишээн дээр докторын зэрэг хамгаалсан нь эрүүл мэндийн салбарт анхдагч болж байна. Тэрээр 2007 оноос эхлэн өвдөлтийн менежментийн асуудлыг яаж хэрэгжүүлэх вэ гэдгээр судалгаа хийж иржээ. Мөн өвдөлт намжаах нийгэмлэг, холбоо байгуулсан юм. Улмаар гадаадын улс орнуудтай хамтарсан эмнэлэг байгуулж, өөрийнхөө эмнэлэг дээр туршилт явуулан өвдөлтийн менежментийг судалдаг эрдэмтдийг Монголдоо авчирч симпоэиум зохион байгуулж байлаа. Ийм цогц ажил хийсэн учрааас доктор хамгаалах ажил нь амжилттай боллоо гэж Эрдмийн зэрэг хамгаалуулах зөвлөлийнхөн ярьж байв.
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл