Насанд хүрээгүй охиноо дагуулан хулгай хийсэн Монгол ээжийг барьжээ

download (1)Инчон хот дах Олон улсын нисэх онгоцны буудал дээр байхдаа хулгай хийсэн Монгол улсын иргэн эмэгтэй А-г (39 настай) өнгөрсөн 3 сарын 30-ны өдөр эх орон руугаа буцах гэж байхад нь саатууллаа гэж Инчоний нисэх онгоцны буудал дахь Цагдаагийн газраас мэдээлэллээ.

   Монгол эмэгтэй А нь насанд хүрээгүй охиныхоо хамт өөр орон руу явахаар өнгөрсөн 2 сарын 22-ны өдөр, Инчоний нисэх онгоцны буудлын дамжин өнгөрөх танхимд  8-12 цаг саатахдаа, тус танхим дахь Гаалийн татваргүй дэлгүүрүүдээр үйлчлүүлж байсан гадаадын иргэдийн цүнхнээс мөнгө болон үнэт эдлэл зэргийг  хулгайлж байсан ажээ. Тэрээр тэргэнцэр дээр гар цүнхээ тавин дэлгүүрүүдийн шилэн үзвэрүүдийг үзэж яваа гадаадын иргэдийн анхаарал болгоомжгүй байдлыг ашиглан  цүнхийг нь ухаж, нийтдээ 4 удаагийн үйлдлээр , 4 орны иргэдийн 5 сая 350 мянган воны бэлэн мөнгө болон эд зүйл хулгайлсан байна.

эх сурвалж:  MGLRADIO.COM

Санал болгох мэдээ

ЦЕГ-ын ХМТ-ийн дарга, хурандаа Б.Баатархүү: 14 настай хүүгийн машин хулгайлсан хэргийг шалгаж байна

ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, хурандаа Б.Баатархүү ийн мэдээлэв. Тэрээр “Тухайн хүүхэд яагаад автомашин хулгайлах …