- 250 гр цөцгий
- 50-100 гр цөцгийн тос
- ¾ аяга элсэн чихэр
- 1 өндөг
- 600-700гр дээд сортын улаан буудайн гурил
- Хутганы үзүүр хавиар сода
- Давс, гоньд / өөрийн үзэмжээр/
- 5ш алим
Хийх арга: Цөцгийн тосоо гүнзгий саванд хийгээд өндөг, сахар, давс, содоо хийнэ. Сайн холиод гарч ирсэн зуурмагаа хутгана. Цөцгийн тосоо усан баннд нухаж үүссэн хольцтойгоо холино. Гурилаа нэмээд өтгөн зуурмагаа нухна. Гурилаа 2 хэсэгт хувааж пластан дээр тарааж тавиад 1-г нь арай зузаан бялууны сууринд зориулж нөгөөг нь арай нимгэн дээд хэсэгт зориулж жигнэнэ.
Алимаа том үрүүлээр үрнэ. Жигнэх хэвээ тосолно. Хэвэндээ зузаанаар тавих зуурмагаа захыг нь хэлбэржүүлж тавина. Дээр нь алимаа тавиад амтлагчаа өөрийн үзэмжээр цацна. Тэгээд нөгөө зуурмагаа дээр нь бүрээд захыг нь хэлбэржүүлнэ. 30-40 минут 200 С-д халаасан дукованд хийж жигнэнэ.