Шүлхий өвчний хорио цээрийн дэглэмийг бууруулна

imagesУлсын онцгой комиссын хуралдаан Шадар сайд Д.Тэрбишдагвын өрөөнд хуралдлаа. Хуралдаанаар Сүхбаатар, Хэнтий, Дорноговь аймагт малын гоц халдварт шүлхий өвчин гарсан холбогдуулан тогтоосон хорио цээрийн дэглэмийг бууруулах шийдвэр гаргав. Малын гоц халдварт шүлхий өвчин гарсантай холбогдуулан 3454 малыг устгаж, 4,5 сая малыг вакцинжуулсан байна. Мөн ОХУ-аас авчруулсан 650 мянган тун вакцин хадгалалт, тээвэрлэлтийн горим алдагдаж, хагарч, хөлдсөн тул буцаажээ.

Вакцины хадгалалт, тээвэрлэлтийн горим алдагдуулсан албаны хүмүүст хариуцлага тооцохыг Шадар сайд үүрэг болгосон юм. Дорноговь, Хэнтий, Сүхбаатар аймгийн нутаг дэвсгэрт гарсан шүлхий өвчний голомт устаж, халдварын тархалт зогссонтой холбогдуулан гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлснийг бууруулах, цуцлах талаар Засгийн газрын хуралдаанд танилцуулахаар боллоо.

Ugluu-logo17221

Санал болгох мэдээ

Авлигын гэмт хэргийн улмаас улсад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх, хууль бус хөрөнгө, орлогыг хураах эрх зүйн орчныг чангатгана

Засгийн газрын ээлжит хуралдаан /2026 оны гуравдугаар сарын 25/ өнөөдөр болж  Авлигын гэмт хэргийн улмаас …