Нийслэлийн прокурорын газраас Г.Дэнзэнгийн хэргийг хэрэгсэхгүй болгожээ

download (3) Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга асан Г.Дэнзэнгийн хэргийг АТГ-т шалгаад эрүүгийн хэрэг үүсгэх үндэслэлтэй хэмээн үзэж Нийслэлийн прокурорын газарт хүргүүлсэн ч прокурор бүрэн эрхийнхээ хүрээнд хэргийг нь хэрэгсэхгүй болгожээ.

Энэ тухай АТГ-ын мөрдөн шалгах албаны дарга, комиссар Э.Амарбат “Г.Дэнзэнгийн хамтран амьдрагч Уянга гэх хүний “Говь повер” ХХК нь “Эрдэнэс ТТ” компанид гаалийн хяналтын үйлчилгээ үзүүлэх тендерт хууль бусаар шалгарсан тухай асуудалд эрүүгийн хэрэг үүсгэх үндэслэлгүй хэмээн үзэж тогтоол гаргасан” гэв.

Харин АТГ “Говь Повер” компанийг шалгах явцад:

  1. Тус компанийг Уянга гэгч нь тендер болохоос өмнөхөн худалдаж авсан. Ингэхдээ компаний хөрөнгийг үнэлгээний компаниар газар дээр нь очиж бус хуурамчаар 1 тэрбум гаруй төгрөг  хэмээн үнэлүүлсэн байсан. /Тендерт оролцохын тулд тухайн компани 1 тэрбумаас доошгүй хөрөнгөтэй байх ёстой гэсэн заалт байдаг/
  2. Тендерт шалгарсан компани нь сүүлийн таван жилийн хугацаанд үйл ажиллагаа явуулж 1тэрбум 800 сая төгрөгөөс доошгүй хэмжээний ажил, үйлчилгээ гүйцэтгэсэн байх ёстой ч “Говь Повер” компани уг шаардлагыг хангаагүй байсан. Харин ч орлогын байнгын алдагдалтай гэсэн тайланг гаргаж өгсөн байжээ.
  3. Гаалийн хяналтын бүсэд үйл ажиллагаа явуулах байгууллага тухайн бүсэд газар эзэмшсэн байх ёстой байдаг. Гэтэл тус тендерийн урилгыг нийт 10 компанид явуулсны 8 нь тус бүсэд газаргүй хоёр компани нь л газар эзэмшиж байсан. Үүний нэг нь “Говь Повер” компани байсан нь тус тендерийг анхнаасаа “Говь повер”-ийг шалгаруулах гэж зохион байгуулсан гэх сэжиг төрүүлсэболох нь баримтаар тогтоогдсон.

гэсэн зөрчлүүд илэрсэн байна. Тиймээс АТГ-аас Нийслэлийн прокурорын газарт дахин гомдол гаргасан байгаа гэнэ. Мөн цаашлаад тендер шалгаруулах явцад Үнэлгээний  хороо хэрхэн яаж ажилласныг шалгах хэрэгтэй байгаа ажээ.http://www.ugluu.mn/7867.html

Л.Бадрах Ugluu.mn

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …