“Найрамдал-2014” дугуйн аялал болно

images (1)Дугуйн аяллын “Шилийн богд” клубийн санаачилгаар ССАЖЯ, Монголын үндэсний олимпийн хороо, Монголын дугуйн холбоо, Сүхбаатар аймгийн ЗДТГ хамтран “Найрамдал-2014” дугуйн аялалыг ирэх 6-р сарын нэгний өдрөөс эхлэн зохион байгуулахаар болжээ.

Тус аялалд Монгол, Буриадын хамтарсан дугуйчид нийт 3600 км замыг туулан оролцох бөгөөд Монголын нутгаар 2100, ОХУ-ын Буриадын нутгаар 1500 орчим километр замыг хоёр сарын хугацаанд туулах юм байна.

Дугуйчид Сүхбаатар аймгаас гараагаа эхэлж, Хэнтий, Улаанбаатар, Дархан-Уул, Орхон, Булган, Хөвсгөл аймгаар дайрч, Ханх-Мондын боомтоор хил давж улмаар Байгаль нуур, Улаан-Үд хотоор аялж, Дорнод аймгийн Эрээнцавын боомтоор хил нэвтэрч, Сүхбаатар аймагт ирснээр аялал өндөрлөх ажээ.

Ugluu-logo17221

Санал болгох мэдээ

2012 оны 12 сарын 21-нд “дэлхий сөнөнө” гэж шуугиж байсныг сануулья

Өнөөдөр арванхоёрдугаар сарын 21-ний өдөр. Манай цэнхэрхэн дэлхийг мөргөж магадгүй гэж байсан сансрын биет биднийг …