Монгол улсын оюутны аварга шалгаруулах таэквондогийн төрөл анх удаагаа оюутны тэмцээнүүдийн хөтөлбөрт орж явагдсан юм. Энэхүү тэмцээн 3 сарын 29-30-ны өдрүүдэд МҮЭ-ийн Соёлын төв ордны спортын цогцолборт хоёр өдөр амжилттай явагдаж өндөрлөлөө.
Тэмцээнд нийслэл болон Дорнод, Дархан аймгийн нийт 18 их, дээд сургуулийн 150 орчим тамирчид эмэгтэйчүүдийн 49 кг, 57 кг, 65 кг, эрэгтэйчүүдийн 54 кг, 58 кг, 68 кг, -74 кг, + 74кг-ийн жингүүдээр өрсөлдөөн боллоо.
Тэмцээний жингийн дараалалаар дараах тамирчид медальт байранд шалгарч Монгол улсын 2014 оны оюутны улсын аваргын тэмцээний эхний 3 байрт оров. Үүнд:
Эмэгтэй
49 кг: 1.С. Янжинлхам /БХИС/ 2. Б.Дуулиан /Дорнод ПК/ 3. Д.Отгонжаргал /Мон-Алтиус БТДС/
57 кг: 1.Д.Төмөрсүх /ИЗИС/ 2. Г. Хулан /Мон-Алтиус/ 3. З. Отгонтөгс /ШУТИС/
65 кг: 1. У. Ханд /ҮБТДС/ 2. С.Уранбилэг /Монгол ДС/ 3. Буянжаргал /ҮБТДС/
Эрэгтэй
54 кг: 1. Н. Гандорж /Монгол ДС/ 2. С. Түмэндэмбэрэл /ШУТИС/ 3. Э. Бат-Эрдэнэ /БХИС/ Эрэгтэй
58 кг: 1. М.Түмэнбаяр /БХИС/ 2. А. Нацагдож /ШУТИС/ 3. Б.Буянтулга /Дорнод ПК/
68 кг: 1. П. Тэмүүжин /БХИС/ 2. Б. Сэргэлэнбат /ҮБТДС/ 3. О.Оюунбилэг /ҮБТДС/
-74 кг: 1. Н.Золжаргал /ОУЭЗБДС/ 2. Э.Мөнхбуян /ХСИС/ 3. О.Билгүүн /ШУТИС/
+74 кг: 1. Б.Түвшинжаргал /ХААИС/ 2. Н.Насанбаяр /ШУТИС/ 3.Н.Сэдэд /ИЗИС/
Шилдэг эмэгтэй тамирчин: Д.Төмөрсүх /Их Засаг ИС/
Шилдэг эрэгтэй тамирчин: Н.Гандорж /Монгол ДС/
Байгууллагын нэгдсэн дүн: 1.Н.Жанчив дасгалжуулагчтай БХИС 2. ХААИС 3.Н.Оргил дасгалжуулагчтай ҮБТДС
Энэ удаагийн тэмцээнийг гардан зохион байгуулахад Ж.Алдарбаяр ерөнхийлөгчтэй Монголын оюутны таэквондогийн холбооны залуучууд идэвх санаачлагтай ажиллаж медальт байранд шалгарсан тамирчидад тусгай шагнал гардуулан уг тэмцээнийг олон улсын түвшинд удирдан зохион байгуулав.
Оюутны таэквондогийн анхдугаар тэмцээнийг Оюу толгой, Минж занд, Трансвест, Авзага трейд, Өсөх ордон констракшн, Макс групп зэрэг олон компани, байгууллагууд дэмжин туслаж явуулсан билээ. Тэмцээний аваргууд энэ оны 6 сарын 8-14-нд БНХАУ-ын Хөх хотноо болох оюутны дэлхийн аварга шалгаруулах таэквондогийн тэмцээнд оролцох эрх авлаа. Монголын баг тамирчид энэ тэмцээнээс медаль хүртэх зорилт тавиад байна.
МОНГОЛЫН ОЮУТНЫ ТАЭКВОНДОГИЙН ХОЛБОО
МОНГОЛЫН ОЮУТНЫ СПОРТЫН ХОЛБОО